Гран Канариа-руу аялсан нь

Энэ удаад Гран Канариа аралруу аялсан тухайгаа бичмээр санагдлаа. Гран Канариа нь Испани улсын арал, Атлантын далайгаар хүрээлэгдсэн, Африк тивтэй ойрхон, усан онгоцоор явбал 2 цаг орчим яваад хүрэхээр, ойролцоогоор 1560 кв км талбайтай, 300 орчим мянган хүнтэй, Канарын арлуудын 3 дахь том арал юм.

Skjermbilde.PNG

Аяллыг эртхэн төлөвлөн, онгоцны билет болон бас бус зүйлсээ захиалах нь хямд үнээр амраад ирэх боломжийг олгодог. Манай гэр бүлийн хувьд онгоцны билетээ тусгай компаниар дамжуулан эсвэл өөрөө захиалах хоёр боломжтой байсан ба бид хоёр дахь аргыг сонголоо.  Давуу тал нь илүү хямдхан ч онгоцноос буугаад, автобус болон гал тэргээ өөрөө зохицуулахаас эхлээд бүх зүйлсээ өөрсдөө олох хэрэгтэй болдог. Нэг бодлын энэ нь илүү адал явдалтай санагдсан шүү. Үнэтэй зочид буудлыг бодвол өөрсдөө хоол хийж идэх боломжтой үнэ нь хямд, боломжийн байр ч гэж хэлмээр юм шиг байшинд байрласан. Энэ нь өөрсдийн дуртай өглөөний цайгаа ам бүлээрээ тойрон суугаад идэх боломжийг олгосон юм. Ийм төрлийн зочид буудалд гэр бүлээрээ байх боломжтой ойролцоогоор 40-50 орчим байрнууд байв (дотроо 2 ширхэг ОО өрөө, унтлага болон гал тогоо зочны өрөөтэй).

12959555_1023752751030591_441174143_o.jpg

Арал дээр 17-20 хэм дулаан, Атлантын далайн салхи ихтэй байв. Өдрийн 11-15 цагийн хооронд нарны хурц гэрэлд,  нарнаас Д витамин авахад тохиромжтой үе тул байшингийнхаа гаднах бассейнд ихэнх цагийг өнгөрөөж байсан. Далай эрэг дээр хэвтэх боломжтой байсан ч салхи ихтэй болохоор бага зэрэг хүйтэн санагдаад байшингийнхаа ойролцоо л байсан даа.

IMG_9620.JPG

Үүний дараа хүмүүс их цугларсан төв хэсэгт очин Испани улсын хоолны соёл болон хүмүүсийн байгаа байдлыг харж наранд суух их гоё санагдсан. Аялал жуулчлалын арал гэж хэлж болохоор учир нь европ жуулчдаар дүүрсэн байлаа. Бодоод үздээ нартай өдөр, гадаад талбай үзэмжийг харах боломжтой хоолны газарт суугаад далай ширтэж сууж байна гээд…. Энэ миний авсан хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг нь байсан юм. Брандын дэлгүүрүүд ихтэй, бас зах дээр нь манай хөрш, хятадууд цөөн тоогоор байнаа байна 🙂 🙂 🙂

12476900_1023752761030590_1061481251_o12962401_1023752717697261_731879271_o

3 сар бол Испани улсын хувьд өвлийн улирал гэж хэлэгдэж болохоор учраас салхи ихтэй ч,  мэдээж Норвегитой харьцуулбал гоё дулаахан байсан. Испаничууд өөрсдөө зузаандуу хувцастай явж харагдсан. Миний хувьд юу өмсөх эсэхээ шийдэх бага зэрэг хэцүү байсан л даа. Өглөөнөөс өдрийн 17 цаг хүртэл их дулаахан ба үүнээс хойш салхи ихтэй болж сэрүүсэж байсан учраас хэрвээ өдөржин гадуур явахаар төлөвлөвөл заавал зузаан цамц болон бага зэрэг зузаандуу даашинз өмсөж явах хэрэгтэй байсан.

Орой болоод хоолны цаг ойртож эхлэхэд маш олон сонголт ихтэй хоолны газрууд хүнээ татахыг оролдон нааш цааш зулгааж байлаа. Гэхдээ түргэн болон бага зэрэг эрүүл биш хоолнууд нь хямд байх ба эрүүл юм уу гэрийн маягийн хоол нь маш үнэтэй болоод ирсэн. Байнга үнэтэй хоол идэж чадахгүй учраас амьдарч байсан гэртээ 2 удаа хоол хийж идлээ.

12922279_1023752724363927_1521368958_o.jpg

Мөнгөтэй л бол дарс уугаад л, стэйк идээд сууж болмоор их гоё гоё ресторанууд байсан ба эхний болон сүүлийн өдрөө тийм газар хооллоход гэмгүй шдээ. Өмнө нь Испаний өөр нэг жижиг арал (Ланзарота) дээр очихдоо бүх юмтайгаа их ойрхон амар байсан ч, энэ удаа эсрэгээрээ байсан нь нэг талын сонирхолтой ч нөгөө талаараа бага зэрэг төвөгтэй байлаа. Амьдардаг газраасаа түм бужигнасан хүн ихтэй газар очихын тулд 25 орчим минут алхаж, Гран Канариагийн төв хотруу очих гэж 1 цаг автобусаар мөн бас бус газарлуу такситай явж таарсан.

12959513_1023752711030595_1495310514_o.jpg

 

 

За эдгээрээс өөр хийсэн зүйл маань гэвэл усан паркт нэг өдрийг өнгөрөөж, мини гольф тоглож, Гран Канариа арлын төв хот болох Лас Палмасд очсон юм. Усан парк нь үнэхээр таалагдсан. Бага зэрэг жижигхэн ч олон төрлийн сонирхолтой гулгуур, хоолойнууд байсан нь яг л миний хүсээд байсан адал явдлыг өгч чадсан л даа. Дараагын удаа буцаад ирвэл бүр их зориг шаардсан усан спортын төрлүүд болон онгоцноос шүхрээр үсрэг зэргийг заавал хийнэ гэж бодож байгаа.

12922202_1023752767697256_999519828_o12941176_1023752704363929_74783793_o12903739_1023442827728250_1355711574_o

Оройдоо гэрийнхэнтэйгээ хөзөр (канастр шинээр сурсаан 🙂 ) тоглож, хөгжилтэй уралдаануудыг зохиож байсан нь одоо хамгийн гоё дурсамжуудын минь нэг болсон байна. Жишээлбэл, гишүүн бүр 5 минутын хугацаатай зураг авч, хамгийн гоё зураг авсныг нь тодруулах, мөн гэр бүлийнхээ гишүүдээс 2 ийг нь сонгоод «сохор болзоо» буюу 2 нь тусдаа хүссэн газраа хоол идэх гэх мэт хөгжилтэй зүйлсийг хийсээр нэг л мэдэхэд харих болчихсон байсан шүү.

Монголд байхдаа ийм зүйлсийг сүртэй хийж байгаагүй болохоор их гоё санагдсан. Eр нь гэр бүлүүд аялан, хамтран сонирхолтой зүйлс хийж, бие биендээ цаг гаргаж байвал илүү халуун дулаан уур амьсгалтай, хоорондоо илүү дотно болох юм шиг санагдсан.

Аялна гэдэг угаасаа дурсамж болон туршлага хуримтлуулах боломж байдаг тул энэ боломжийг олгосон гэрийнхэндээ би маш их баярлаж байгаа. Энэ аялалд явснаараа мөнгөө цуглуулан, аялах хүсэл тэмүүлэл зорилгыг өөртөө бий болсондоо их баяртай байна. Ингээд та нартаа юу хэлэх гэсэн бэ гэвэл;  хааяа ч гэсэн хайрцагнаасаа гарч хаашаа ч хамаагүй аялж байгаарай. Дараа нь дурсахад хамгийн сайхан дурсамж, хөгжилтэй явдлуудыг бүтээж,  амьдралын амтыг амтлаасай гэж хүсэж байна аа. 😉

За ингээд нийтлэлээ энд хүргээд дуусгая даа. Миний нийтлэлийг тэсэн ядан хүлээж суудаг уншигчиддаа хэлэхэд би дараагийн удаа юу ч бичиж магадгүй шүү хаха.

Тиймээс бүгдийг алдалгүй уншиж үргэлж надтай хамт байгаарай 😉

Б.Мичидмаа.

12 Comments

  1. Буцаад скандинавд оччихсон уу. Нарлаг байна уу? Норвегт нар багатай гэж дуулсан. Монголоо санаж байна шүү. Би бас 2 жилийн өмнө нутагаасаа гаран европт ирчихээд байж л байна. Сайхан блог болох янзтай. Бичээд л байгаарай, дараа нь эргээд харахад их сайхан байдаг шүү. Би өөрөө блог хөтөлөөд 6 жил болсон байна. ном болгооод өөртөө л зориулаад хэвлэчихсэн нэг юм ширээн дээр маань байж л байна : D

    Like

    1. Butsad Norwaydee irchihsen baina. Gadaa boroo orood buudger hicheelde yvaad zavgui gehde goy bainaa 🙂 Mash ih bayrlalaa bi ch gsn bichih burtei neg yum surch bgaga oilgoj bgaa bas hiih yumtai iluu buteelch bolj ehelj bn :p

      Liked by 1 person

  2. Сайн уу ? Аялалын тэмдэглэл бүр чинь их сонирхолтой бөгөөд жаахан сул тал нь нуршуу санагдлаа . Өөрт тохиолдсон сонирхолтой , сургамж авсан зүйлээ дүгнэлт хийсэн маягаар бичвэл үүнээс илүү гоё болж олон уншигчдыг татаж мөн нийтлэлийг чинь уншиж байгаа бидэнд ч их сонирхолтой байх болно. Нээрээ аялалын явцад авсан зурагнууд чинь гоё юм аа . Жинхэнэ зурагчин шиг . Заа амжилт хүсье

    Liked by 1 person

Leave a reply to letmewrite2016 Cancel reply