Варшав хот. Аялалын тэмдэглэл

“Эрүүл мэнд-тогтолцоо” хурал.

Польш улс, Варшав хот 2019.05.09-10 ( Tэмдэглэл 1)

Гадаадын олон олон монголчуудын хувьд амьдарч буй орныхоо хөгжил дэвшлээс суралцан, эх орондоо нутагшуулах, боломжийг эрэл хайгуул хийдэг нь монгол хүний мах цусанд нэвт шингэжээ гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

Дэлхийн монголчуудыг нэгтгэн зангидаж буй “Цахим өртөө” ТББ, Хилийн Чанад дахь Монголчуудын Холбооны талаар Монголд амьдарч байхдаа сонсон, зарим мэдээллүүд, арга хэмжээнүүдийг нь бахархан, заримдаа шүүмжилсэн жирийн дэмжигч байлаа. Хилийн чанадад амьдарч эхэлснээсээ хойш,  эх орноо санагалзах, мэргэжлийн салбартаа хэрхэн ямар арга замаар хөрөнгө оруулалт хийх үү? эсвэл мөрөө хөөгөөд чимээгүйхэн явах уу гэх мэт бодол толгойд эргэлдэнэ. Нүүр ном (ФБ) л хол ойрыг хооронд нь уулзуулж, нэгтгэх, үзэл бодлоо хуваалцах, сураг ажиг гаргах боломж олгосоор иржээ.

Хилийн Чанад дахь Монголчуудын холбооноос жил бүр тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг  “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД ЧУУЛГА УУЛЗАЛТ-15” энэ жил “Эрүүл мэнд-тогтолцоо” сэдвээр Польшийн нийслэл Варшав хотод 5 сарын 09-11 нд зохион байгуулагдав.  Польш улсад суугаа Монгол улсын элчин сайдын ажлын алба, Польш улс дахь Монгол хэл, соелын төвөөс зохион байгуулалтын өндөр төвшинд хийлээ. Хурлын далимд сургаар таних Английн Цэрэнбат даргатай багийнхан,  Шведийн Номун-Эрдэнэ тэргүүн болон орон орноос ирсэн нутаг нэгтнүүдтэйгээ танилцав.  Гар хүч нийлсэн Цахим өртөө,  Хилийн чанад дахь Монголчуудын Xолбоо нь олон олон монголчуудын “Огтлолын цэг”, “Орон тооны бус элчин сайд”-ууд юм байнаа гэсэн бодол жирийн оролцогчийн хувьд төрж, бахархан суулаа. Ажлын амжилт хүсэн, зарим зүйлд хамтран ажиллах л үлдлээ.

Түүнчлэн номоор дамжуулан яриа хөөрөө, бичвэрийг нь ажиглан, дэмжиж ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ ДЭМБ-ын Баяраа зөвлөх,  курсын найзууд Баяраа(Герман),  Тэрбиш (Герман), Жавхаа (Финланд), Энхжаргал(Финланд), Урнаа (Швед) нартайгаа сайхан ярилцан, танилцлаа.

Уламжлалт анагаах ухааны талаар миний хувьд хангалттай мэдлэггүй (15 орчим жилийн өмнө Оточ Манрамба АУДС-д эх барих эмэгтэйчүүдийн хичээлийг түр зааж байсныг эс тооцвол), тиймдээ ч энэ талаар мэдээлэл бичиж, ярилцсан түүх байхгүй. Уламжлалт анагаах ухааны чиглэлийг европт хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй Польш улсад ажиллаж амьдарч буй 240 гаруй эмч нарын төлөөлөл болсон мундагчуудтай танилцлаа. Анхдагчид, курсын найзууд Маагий, Энэбиш, Цэрэндэмбэрэл, Раднаа, нутгийн ах Баяраа нартай хурлын чөлөөгөөр сайхан ярилцлаа.  Дараа хувиараа тухтай зочилноо.

Хуралд Монгол эх орноос минь  ирсэн олон сайхан эмч нар, Ганбат багш, өмгөөлөгч, Оросын холбооны улс болон бусад олон орноос зорин ирсэн төлөөлөгчид, залуучуудтай хурлын заваар ярьж, санал бодлоо солилцлоо.

Мэдээлэл, тулгамдсан асуудал, санал, сайхан туршлагууд маань эх орны маань хөгжилд хувь нэмрээ оруулах болтугай.  Жич: хурлын үеэр  улс төр, шашин шүтлэг, эх орноо шүүмжилсэн нэг ч хэлэлцүүлэг явагдаагүй болно.

Дараа дараагийн хуралд тухайн салбарын шийдвэр гаргагчид оролцон, Хилийн чанадад ажиллаж байгаа сэтгэл зүрхээрээ эх оронтойгоо уяатай мэргэжилтнүүдийнхээ мэдлэг туршлагыг ашиглаасай хэмээн жирийн оролцогчийн хувьд хүсэж байна.

Варшав хот,  Тэмдэглэл-2

Эхний өдөр  09.05.2019

Мэргэжил нэгтэй ээж охины анхны аялал Варшаваас эхлэв.

Польшууд олноороо Норвегид ирж, цалин багатайгаар үйлчилгээний салбарт болон улирлын ямар ч ажлыг гололгүй хийж, өөрөөр хэлбэл “Хүний аман дахь хоол”-ыг булаана. Энэ нь дүрвэгсэд, шилжин ирэгсдэд, түүнчлэн уугуул норвегичуудад тийм ч таатай биш. Яагаад гэвэл хамаг ажлыг түрүүлээд хамаад авчихдаг болохоор тэр байх. Тэглээ гээд яахав, хууль ёсоор ажиллаж буй тэднийг буруутгах ямар ч эрхзүйн үндэс байхгүй.  Багадаа “Нохойтой 4 танкчин” киноны Яник болон бусад гоо бүсгүйчүүдээр энэ орны талаарх мэдээлэл анх эхэлснээс эхлээд зах зээлийн үеүдэд 3-р хороололд зарагдах Польш гутлын дэлгүүр, чанартай хөвөн зөөлөн даавуун хувцсаар эчнээ танил болсон Польш улс. Түүх сонирхогчийн хувьд олон сая хүнээ алдсан, одоо дайны ул мөр байдаг гэдгээр нь мэдэх Польш орон миний аяллын жагсаалтад аль хэдийн орсон байлаа. Бидний хурал болох буудал дэлхийн өртөг өндөр Норвеги улсын 4-5 одтой буудалтай ижил үнэтэй байсан тул хурлын өдрүүдээр энэ буудалдаа буухаар шийдэн, өмнөх 2 өдөрт нь охиндоо хэлэлгүйгээр 2-3 одтой хостел захиалав.  (бараг 10 дахин хямд, өглөөний цайтай, нэг өрөөнд 5-уул унтана, хотын төвд). Гоё тохижуулсан орон сууцны саналууд интернетээр дүүрэн байсан ч, миний сонирхлыг татсан зүйл бол 5 ортой унтлагын заал бүхий энэ хостел байлаа. Oхиндоо янз бүрийн төвшний хонох газрууд байдгийг үзүүлчих санаатай,,,

61473810_2230200803960227_787673195082678272_n

Аялагчдын хувиар нийтийн тээврийн унаа, хямд боломжийн буудал сонгох нь “ард түмэнтэйгээ” ойр байх боломж олгодог сайн талтай. Охин бид 2 нэлээн оройтож, Варшавын төв буудалд буув. Буугаад нийтийн тээврээр явах билетээ авахдаа тэнд буй захын хүнээс асуухад бараг зураг зурах нь холгүй үнэхээр уриалагхан зааварчилгаа өгөв. Баярлаад, нэг тэврэв. Буудалдаа ирээд унтав. Өглөө 5.30 үед “День Победы” дууг хажуу өрөөнд буусан орос залуучууд хангинуулан сонсож, орсоор чанга чанга ярив.  Мэдээж ялалтын баярын үнэ цэнийг мэдэх болохоор таатай бас нойр сэргээсэн таагүй мэдрэмжүүд хөвөрнө. Босоод өөрсдөө бэлддэг цайгаа уугаад, гарч төвөөр эргэлдэв. Хамгийн түрүүнд хүүхэлдэйн музей үзэв.  Орохоосоо өмнө аймшгийн кинон дээр гардаг хүүхэлдэй цуглуулсан байх вий гэсэн айдас байсан ч эсрэгээрээ маш гоё. Цуглуулагч нь олон орны, дээр үе болон орчин цагийн бүхэл бүтэн архитекторын бүтээлүүд, маш нарийн хийцтэй, хүмүүсийн ур ухаанаар бүтсэн ховор нандин хүүхэлдэй болон хаусуур музейгээ чимжээ.  Хүүхдүүдтэйгээ үзэхэд маш хөөрхөн юм.

61041033_670785373362312_7753672371768131584_n61061919_340801066833889_3656312784435544064_n61123181_629629097522012_174340578039824384_n61428598_1096182730582300_5480079077979193344_n

Дараа нь бид 2 олон төрлийн ази европ хоол, бас бус дэлгүүрүүд, гудмаар зугаалав. Хоолны үнэ 2 дахин хямд, сонголт ихтэй, хувцасны хувьд Норвегиос ялгаагүй, үнэтэй байв. Орой нь элчин сайдын яаман дээр ТББ-уудын уулзалт болов. Анх удаагаа Монгол улсын элчингийн байранд орж үзэж байгаа нь энэ. Үе үеийн элчингүүдийн хөргүүд, энгийн инээмсэглэх элчин сайд Батаа. Түүний хандлагыг ажиж байхад яалт ч үгүй төрийн хүний ноён нуруу харагдаж, бахархан суулаа. Норвегид элчин байхгүй, Шведэд байх элчинд хамаардаг учраас явдал чирэгдэл Норвеги дахь монголчуудад хааяа нэг тулгарна. Гэхдээ үйлчилгээ нь хурдтай дажгүйг дурдах нь зүйтэй.  ТББ—ын уулзалт зовлон жаргал, ололт амжилт, алдаа оноо, цаашид хийх ажлаа ярилцдаг уламжлалтайг анзаарав. Мундаг байнаа манай монголчууд. Нэг баг хамт олон бүрдсэн нь сайхан санагдлаа. Улам амжилт хүсье.

60985333_290677365221092_3480645787350728704_n61659087_434325360693929_5512238375752433664_n

10.05.2019

Хурлын өглөө нийтийн буудалдаа 03.15-06.15 хооронд унтав. Хажуу өрөөнд залуучууд шөнөжин ярьж инээлдэв. Тэдэнд зугаа, надад бол жаахан залхуутай. Авч очсон хичээлээ харав. Интернет маш муу байсан нь завчлах боломж олгов. Гэхдээ ийм газар хонох сонирхолтой.

Өглөө дараагийн өдрүүдэд байх өндөр зэрэглэлийн буудалдаа ирэв. Хурал эхэлж, хол ойрын нүүр номын найзуудтайгаа уулзав. (жич: Чуулганы мэдээлэл тэмдэглэл -1 д бичигдсэн)

Хурлын орой хүлээн авалт болов. Оюутан цагийн хөгжим, бүжиг, монгол дуу, авьяаслаг монголчууд, Польш улсын эмийн бодлогын даргын монгол дуутай мэндчилгээ, одон медалиуд гардуулах арга хэмжээ гээд олон олон зүйлс үргэлжлэв. Яг ийм “монгол дархлаа, цэнэг” миний хувьд хэрэгтэй байсан юм. Гайхалтай сайхан. Буусан буудлын өрөө 20 давхарт, Варшав хот бүхэлдээ алган дээр мэт. Өглөөний цай буудлын стандартаар. Тавтай тухтай.

60538350_2497773707129197_3402297148555919360_n

ЭМШУИС-ийг 1998 онд төгссөн курсын андууд

60620418_326280004714068_3259433608439398400_n
Өвөрхангайн Хужиртынхан уулзалдав. Др. Б.Энхбаяр ах маань миний төрсөн ах Амарсанаатай хамт 10 жилд нэг ангид сурч байсан. Энхбаяр ахын маань аав ээж нь миний хайртай аав, ээжтэй цуг Хужиртын 10 жилийн сургуульд багшилж байсан билээ.  

 

11.05.2019

Шведийнхээ найз, эмч бүсгүй Урнаа болон охинтойгоо хотоор аялав. Дэлгүүр, явган аялал, хуучин Варшав, хааны ордон, Дэлхийн сарнайн үзэсгэлэн, Монголчуудын өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ, монгол хоол, бууз, хөгжим, монгол яриа хөөрөө, Висла мөрөн дагуух амралт зугаалгын газрууд, алдарт хөгжмийн зохиолч 39 хөн наслахдаа дэлхийн гайхамшигт аялгуунууд бүтээсэн алдарт П.Шофений төрсөн нутаг, хөгжмийн танхимд зочлон, дэлхийн алдартай залуу од, төгөлдөр хуурчны тоглолт үзсэн, хөөрсөн, мартагдашгүй сайхан өдөр байлаа. Шведээс ирсэн Урнаа найзтайгаа өнгөрүүлсэн нэг өдөр чамлалттай байсан ч, дараа дахин дахин уулзах ерөөл өргөөд нутаг нутгийн зүг дөрөө залав.

61038282_431230951041430_4478991010952642560_n61102833_924020974656641_8849676454372311040_n61242740_876236726060144_2714265390854176768_n61708907_452873761947716_9093074231016554496_n

61029613_632706373877547_7209378450610585600_n61221851_1339330319551349_1189730611284148224_n61087236_2490237541000137_3463565226400546816_n

61043152_412706729282792_5027209832139063296_n61369827_323446385018933_947730034745933824_n

12.05.2019

Охин бид 2 онгоцны буудал руугаа нийтийн тээврээр зорчив. Үзээгүй сайхан газрууд үзэх боломж энэ үед гардаг болохоор гоё. Бид 2-т зам зааж, тэр холоос гүйж ирээд туслах 80 шахсан хөөрхөн эмээ, бүүр дагуулж яваад, чемодан бариад гүйх огт үл таних Польш залуу, буудал дээр болон галт тэргэнд инээмсэглэх польшууд. Сайхан сэтгэл, сайхан харилцаатай польш хүмүүс. Тайван амгалан, хоггүй Варшав хот. Эцэс сүүлд нь бидний олон олон монголчуудыг мэргэжлээрээ ажиллах боломж олгосон, ах дүү амраг саднаар нь амьдрах нөхцөлөөр хангасан Польш оронд дахин дахин баярлалаа. Дахин ирж, аялах болноо.

Охин маань дэлхийн монголчуудаараа маш их бахархлаа. Энэ бол ээж миний аяллын зорилго байв.

Дараагийн аялал удахгүй,,,, шалгалтын дараа бичнэ.

61029179_572241186635038_9015207796790001664_n61152840_2284451038461387_3771771980777259008_n

Г. Амарбаясгалан.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s