Би бодлоо хэрхэн цэгцэлдэг вэ?

Хүн бүрийн бодох, сэтгэх, амьдралын хэв маяг, түүхүүд өөр. Тэдгээр зүйлс хүнийг одоогийн хувь хүн болгоход нөлөөлдөг байх гэж боддог. Би ер нь өөрийгөө одоо л ойлгож эхэлж байх шиг байна. Ямар төрлийн хүн, ямар зүйлд дуртай, ямар зүйлс надад таатай болон таагүй сэтгэгдэл төрүүлж, хэзээ ядарч хэзээ баярлаж, хир тэвчээртэй, аливааг дааж чаддаг вэ гэх мэт ойлгож эхэлж байна.

Тэгэхээр би ямар хүн бэ?

Хэтэрхий их боддог, болсон үйл явдлыг тунгааж юу нь зөв, буруу байсныг шүүж, аль болох үйлдэл болон үйл явц бүрээс аливааг сурч авахыг хичээдэг. Гэхдээ заримдаа өөртөө хэтэрхий их шаардлага тавьж, хийж чадахаасаа их зүйлс хийнэ гэж төлөвлөөд хийж чадахгүй үедээ тэрэндээ гутарч, санаа зовж, сэтгэлээр унаж, хийх ёстой бүхнээ толгойдоо нэг бүрчлэн дахин бодож гэх мэт… Эмзэг, хүний үг даадаггүй, сэтгэл хөдлөл ихтэй, гэхдээ энэ нь миний давуу тал болж өгдөг ч байж болох юм. 

Иймэрхүү төрөлхийн ааш араншинтай хүний хувьд эдгээр замбараагүй бодлоо яаж цэгцэлдэг болон цэгцлэхийг хичээдэг хэдэн аргаасаа та нартайгаа хуваалцъя. 

1. Тэмдэглэлийн дэвтэр дээр өдөр өдөрт хийх зүйлсээ бичиж төлөвлөх.

Ингэснээр тэдгээр хийх зүйлсээ тогтоож толгойгоо ядраах хэрэггүй ба энэ нь аливааг хийхийг мартахаас сэргийлж өгнө. Гэхдээ хамгийн гол нь бодитой төлөвлөх хэрэгтэй. Өнөөдөр би 4 цаг хичээлээ тасралтгүй хийнэ гэж бичихийн оронд, би өнөөдөр 5 хуудас уншиж дуусгана гэвэл илүү үр дүнтэй. Аливаа зүйл эмх цэгцтэй үед бодол санаа ч эмх цэгцэнд байдаг.

2. Гэрээ цэвэрлэж хэрэггүй зүйлсээ хаях

Энэ аргийг би өнөөдөр буюу бүтэн сайн өдөр хэрэгжүүлээд үр дүнтэй байсан арга. Миний толгойд мянга түмэн бодлууд бодогдож өнөөдөр болон ирээдүйд хийх ёстой ажлууд гээд л бүгд эргэлдэж галзуу хүн шиг л байсан. Гэрийнхээ тоосыг арчиж, нүүр будагны саваа цэвэрлэж хэрэглэдэггүй хугацаа нь дууссан будагнуудаа хаяж, хоол хадгалдаг шүүгээгээ мөн энэ маягаар цэвэрлээд гэрээ бүтэн сайн цэвэрлэчихлээр бүх зүйлс эмх цэгцтэй, мөн бодол санаа ч эмх цэгцэнд орсон байсан. Бодол ухаанаа цэгцлэхийн хажуугаар хийх ёстой зүйлсийнхээ нэгээс ч гэсэн хийж амжуулсан байна гэдэг 1 сумаар 2 туулай буудна л гэсэн үг.

3. Йогоор хичээллэх

Би албан ёсоор йогоор хичээллээд яг жил болж байна. Миний хамгийн сайн сурсан зүйл бол амьсгаагаа зөв авах болон одоодоо төвлөрч, одоодоо байх. Мэдээж уян хатан болох бие мах бодиороо хөгжих нь бонус. Миний бодлоор бид сэтгэцийн эрүүл мэндэд биеийн эрүүл мэнд шигээ сайн анхаарч чаддаггүй юм шиг санагддаг. Хэчнээн бие эрүүл байсан ч сэтгэл зүйгээрээ тайван биш, ямарваа зүйлд санаа зовсон байна гэдэг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Стресс, уур бухимдал гээд л энэ бүхэн хаана л бол хаана тохиолддог. Хамгийн гол эдгээрийг тоолгүй өнгөрч сурах хэрэгтэй юм шиг.

4. Өөрийгөө завгүй байлгах

Би сэтгэл санааны хувьд тавгүйтэх үе ямар үед ихэвчлэн тохиолддог гэхээр мэдээж зав ихтэй байгаа үед. Энэ үед та цагаа хэрэгтэй хэрэггүй зүйл болон хүмүүст зарцуулж эхэлснээр эргээд сөрөг үр дагавраа дагуулан ирнэ гэсэн үг. Гэхдээ байнга завгүй бай гэж ойлгож болохгүйлдээ. Хүнд болоод өнгөрсөн үйл явдлыг тунгаан бодон дараагийн үйлдлээ тунгаан төлөвлөх ганцаараа өнгөрөөх цаг хэрэгтэй байдаг тул зав гарвал тэр цагаа үр дүнтэй өнгөрөөж, найз нөхөд, гэр бүл болон өөртөө (өөрийн эрхэм зүйлсдээ) цаг гаргаж байвал зүгээр санагддаг.

5. Хоол хийх

Би шалгалтын үеэр дасгал хийх цаг их бага гардаг тул хоол хийж толгойгоо амраадаг. Энэ нь бие махбодид маань хэрэгтэй (бэлэн хоол худалдаж авсны оронд эрүүл хоол хийж иднэ), мөн нэг ёсны шалгалтын стресснээс бага ч болов холдуулж өөр зүйлс бодуулж өгдөг. 

6. Өөрийгөө хүчлэлгүй өөртөө цаг гарган, дуртай зүйлсээ хийх

Бодлоо цэгцлэлгүй удвал өдөржингөө юу ч хийгээгүй байж, бие мах бодиороо ядрах үе бас байдаг. Ийм үед биеэ хүчилж элдэв зүйлс хийхийнхээ оронд зүгээр л дуртай зүйлсээ хийгээд ганцаараа байх нь илүү амар байдаг. Хэн нэгний аргийг олж өөрийгөө илүү ядраахаас илүү ингээд урдах зүйлсээ түр хойшлуулаад өөрийгөө амраах хэрэгтэй санагддаг. Би иймэрхүү үед инээдмийн кино үзэж, кофе ууж, үнэртэй лаа асааж дуу сонсох дуртай. 

tumblr_o7m2tcb7ud1sy2cjqo1_500

За ингээд эдгээр зөвлөгөөнүүд маань та нарт маань хэрэг болно гэж найдаж байна. Эрүүл байвал бусад зүйлс цаанаасаа л бүтээж явчихна. Эрүүл байна гэдэг нь бие болон сэтгэлээрээ эрүүл байхыг хэлж байгаа юм шүү уншигчид минь.

Нийтлэл маань таалагдвал найзуудтайгаа хуваалцан сэтгэгдлээ үлдээгээрэй. 🙂

Б.Мичидмаа

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s