What a year!

Вааав ямар гээчийн жил болоод өнгөрөв өө… Жил ирэх тусам их юм шинээр сурч, өөрийгөө илүү ойлгож, юу хүсэж, ямар мөрөөдөлтэй, 10 жилийн дараах амьдарлаа ямар байлгахыг хүсэж байгаагаа бодож тунгааж ойлгож эхэлж байна.

Нийтлэл бичилгүй удсан шалтгаан маань гэвэл би ер нь олон зүйл давхар амжуулахдаа муу талдаа юм шиг байгаа юм. Тиймээс 2019 оны хийхийг хүсэж байгаа зүйлсийн нэг юу вэ гэвэл олон зүйлийг амжуулж сурах гэж бодлоо.

2018 онд надад юу тохиолдсон болон тэр болгоноос юу сурсан гэдгээ та нартаа хуваалцъя.

2018 оны 1 сарын 1: Энэ оныг сингэл амьдралаар эхлүүлсэн. Энэ талаар олон юм яриад хэрэггүй байх гэхдээ хамгийн их ойлгосон зүйл бол өөрийгөө олоогүй, ойлгоогүй юу хүсэж байгаагаа мэдээгүй байж өөр хүнийг ойлгоно гэдэг бүтэхгүй зүйл юм байна гэж. Мөн залуу байгаа дээрээ олон хүнтэй болзоонд явж үзэж, ямар төрлийн хүмүүс байдаг, мөн хэн нэгэнтэй дотно ойр болохын өмнө эхлээд найзууд болж нэг нэгнээ таньж авах нь чухал юм байна гэж ойлголоо.

Энэ зурагнуудыг энэ үйл явдлаас хойш утсан дээрээ хадгалсан байна.

2018 оны 1 сарын 2: Өмнө нь амьдарч байсан дотуур байрнаасаа нүүгээд шинэ байранд орлоо. Хамгийн анхны сэтгэгдэл гэвэл өрөөнд маань задгай хаалтгүй шүүгээ байсан нь өрөөг минь замбараагүй муухай харагдуулж байна даа гэж бодсон. Гэхдээ түүнээс бусад нь маш их таалагдсан. Жишээ нь би өөрийн гэсэн угаалгын өрөөтэй, гал тогоогоо өөрөөсөө гадна 5 өөр хүнтэй хуваалцана (ямартай ч ганцаардвал хэн нэгэнтэй ярих боломжтой юм байна) гэх мэтчилэн.

2018 оны 1 сарын 13: Шинэ зорилго, шинэ мөрөөдөл. За би бүх зүйлийг чадна аа. Одоо ингээд амьдралд хүсч байгаа зүх зүйлээ “VISION BOARD” дээр үлдээж эхнээс нь биелүүлээд явна аа. Энэ өдөр би өөрийхөө хүслийн самбарыг хийж, амьдралдаа юу хүсч байгаагаа нүдэнд харагдахаар газар буулгаж тавьсан.

49204564_212712246326507_7914578498264498176_n

2018 оны 1 сарын 14: Одоо ч гэсэн яагаад би сингэл амьдралаар амьдарч, болж өнгөрсөн бүх зүйлс яагаад болж өнгөрснийг ойлгохоор интернетээр мэдээлэл цуглуулж хайран сайхан цагаа дэмий өнгөрүүлсэн өдөр. Аан бас яасан гээч надад нэг “CELEBRITY CRUSH” байдаг юм. Тэрнийхээ бичлэгүүдийг үзэж дурлаж шүтэж өнгөрөөсөн юм байна.

Charlie & Vesper 1MB FILE.jpg

2018 оны 1 сарын 17: Өнөөдөр “IKEA” орж өрөөгөө тохижуулахаар шийдлээ. Өрөөгөө эмэгтэйлэг хирнээ хүүхэд шиг биш чимэглэхээр бодож номин ногоон өнгийг голчлон сонгосон байгаа.

2018 оны 1 сарын 20: Эм зүйчээр сурч байгаа найзуудтайгаа сургуулийнхаа үдэшлэгт оролцсон өдөр. Ийм олон найзуудтай би ч үнэхээр азтай юм аа.

2018 оны 1 сарын 25: Өнөөдөр шинэ зүйл туршиж үзлээ. Сургуулийнхаа 19,5 м өндөр хананд авирах гэж оролдоод гарын хүч султайгаа ойлгож мөн өндрөөс их айдгаа мэдэж авлаа. Бүх замаа тулж чадаагүй ч эхний удаадаа гэхэд чамлахааргүй амжилттай тал замаа авирч чадсан. Өндрөөс буухад л хамгийн аймаар санагдсан.

2018 оны 1 сарын 27: Японы мочи хийж үзэх эвэнтэд яваад шинэ зүйл харж авч шинэ хүмүүстэй танилцсан өдөр болж өнгөрлөө.

2018 оны 1 сарын 31: Хэзээ ч битгий байгаа зүйлээ чамла! Энэ өдөр би өглөөнөөс хойш хараагаад байсан чихэвчээ алдаад шинэ чихэвч худалдаж авах ёстой болж өрөнд орсон сайхан өдөр хаха.

2018 оны 2 сар: Энэ сард хичээлээ л хийж онц гойд зүйл сүртэй болж өнгөрөөгүй юм байна.

Аан тийн 2 сарын 14 буюу шалгалтын өмнөх өдөр валентиний баяр болж танихгүй залуутай болзоонд явж хоол идэж байхдаа өөр чаталж байсан залуутайгаа андуурч холиж юм яриад сонин байдалд ороод хоолоо идчихээд шууд харьсан өдөр.

Хэзээ ч битгий хүмүүстэй зэрэг чатла хэрвээ чи ямар нэг юмыг санахдаа муу бол хахаха.

2018 оны 3 сарын 5: Ээж Ослод ирчхээд бид хоёр дэлгүүр хэсэв ээ. Надад нэг гутал маш их таалагдаж байсан ч үнэтэй байсан учраас зургийг нь аваад л хажуугаар нь өнгөрөв.

48425102_435881863616097_6991085513725706240_n.jpg

2018 оны 3 сарын 8: Энэ өдөр юу болсон юм бүү мэд. Ер нь л сэтгэл санаа муу байсан юм шиг байгаа юм. Утсан дээрээ иймэрхүү зурагнууд хадгалсан байна.

2018 оны 3 сарын 11: Өнөөдөр найзуудтайгаа хамт бие хамгаалах курсэд сууж үзлээ. Энэ талаараа тусад нь нийтлэл бичсэн байгаа учраас сонирхвол тэндээс уншаарай. Хэдэн мэх сурч авсан, айдастайгаа (ууртай эрэгтэй хүн) нүүр тулсан өдөр байлаа.

https://letmewrite2016.wordpress.com/2018/03/12/%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D1%8D%D0%B4-%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D1%83%D0%BB%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B8%D0%B5-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB/

2018 оны 3 сарын 23: Улаан өндөгний баярын мэнд хүргэе!!! Манай гэр бүл аль болох хамтдаа аялахыг эрмэлздэг. Энэ жил харин азтайгаар тийм боломж олдсонд баяртай байна. Ингээд Сямынь ын зүг аялалдаа гарлаа.

3 сарын 24- 28 ын хооронд Сямынь-д өнгөрөөлөө. Аяллынхаа талаар нийтлэл бичсэн байгаа тул сонирхвол тэндээс уншаарай.

https://letmewrite2016.wordpress.com/2018/04/10/%D1%81%D1%8F%D0%BC%D1%8B%D0%BD%D1%8C%D0%BB%D1%83%D1%83-%D0%B0%D1%8F%D0%BB%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BD%D1%8C/

3 сарын 28- 4 сарын 2 хүртэл Шанхайд өнгөрөөсөн юм. Энэ талаараа нийтлэл бичиж чадаагүй ч гэсэн та нартаа хэдэн зураг үзүүлье.

2018 оны 4 сарын 13: Уг нь бол миний төрсөн өдөр 14нд болдог л доо. Гэхдээ манай нэг найз маань надтай нэг өдөр төрсөн учраас өөрийхөө төрсөн өдрийг 1 өдрийн өмнө тэмдэглэлээ. Найзуудтайгаа хамт хоол идээд дараа нь концерт үзсэн, мөн анх удаагаа ийм олон найзуудтайгаа тэмдэглэсэн төрсөн өдөр болж өнгөрлөө. 

2018 оны 4 сарын 14: Энэ өдрийн төлөвлөгөө гэвэл найзуудтайгаа хамт турбан буюу Энэтхэгийн толгойдоо зүүдэг гоёлын өдөрт очиж, дараа нь найзынхаа төрсөн өдөрт очно. Олон орны найзуудтай байна гэдэг тэднээс шинэ зүйлс сурч, өөр нэг шашин болон соёлын талаар суралцах их боломж олгодгоороо давуу талтай юм.

 

2018 оны 4 сарын 15: Осло хотоор зугаалсан нэг өдөр. Өнөөдөр бүх үзвэр үйлчилгээ үнэгүй болсон учраас найзуудтайгаа хамт явж олон газрыг үзлээ. Хамгийн таалагдсан газруудаа дурдвал:

– Амьтны жижиг хүрээлэн
– Зургийн галерей
– Хавдрын эсрэг төв (энэ газар хүмүүст хавдар юунаас үүсдэг талаар мэдээлэл олгож, тэдгээр өвчнүүдэд туслах хандив өргөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг газар юм байна лээ).

2018 оны 4 сарын 23: Хайртай дуучныхаа тоглолтыг үзсэн өдөр. Сам Смит- ыг хараад дуртай дууг минь дуулах мөчид хоолой зангирч энэ боломж надад олдож, мөрөөдлийн минь нэг хэсэг биелж байгааг хараад талархаад талархаад баршгүй.

2018 оны 5 сарын 17: Норвегийн тусгаар тогтнолын баярын өдөр. Өмнө нь гэртээ гэрийнхэнтэйгээ тэмдэглэдэг байсан бол энэ жил гэрээсээ хол найзуудтайгаа тэмдэглэхээр болсон. Хамгийн эхлээд өглөөний шампанскны цай найзуудтайгаа уулаа. Өглөөний цайндаа шампаск уух сонин байдаг юм байна лээ. Дараа нь бид нар хааны ордны гадаа очиж хааны гэр бүлийг хараад, оройн хоол идэж тоглоом тоглосоор өндөрлөсөн юм.

49465090_2414060992161095_144331461154045952_n

2018 оны 5 сарын 27: Өмнө нь Ослоог үзэх өдөрлөгөөр очиж үзсэн галерейгийнхаа гишүүн нь болсон өдөр. Хүн ер нь өөртөө ийм оюунлаг бэлэг барьж юмсыг илүү өөр өнцгөөс харах боломж олгож байвал зүгээр юм шиг санагддаг. Гишүүн болсны давуу тал нь гэвэл шинэ үзэсгэлэнгүүдийн нээлтэнд уригдаж, төрөл бүрийн урлаг, зурагтай холбоотой сургалтанд үнэгүй суух боломж олдож байгаа юм.

2018 оны 6 сар: Сүүлийн шалгалтандаа бэлдээд мөн ажил давхар хайх шиг амаргүй ажил байхгүй байх. Миний таньдаг хүмүүс ихэнх нь ажил олчихсон гэтэл би зун Ослод байхаар төлөвлөж байж ажилгүй байна гэдэг шаталтанд орлоо л гэсэн үг. Яагаад гэвэл хэдийгээр зуны амралт болоод оюутнууд гэртээ харьдаг ч гэсэн тэр хугацаандаа байрны мөнгөө төлөх хэрэгтэй болдог юм байна лээ. Тийм учраас ажил олох хэрэг гараад их л хэцүүхэн байлаа.

Сүүлийн шалгалтаа өгч дуусаад ашгүй нэг юм ажилтай боллоо. Шал угаах ажилд оров. Хүмүүс надад чи ийм гоё охин байж гоё ажил хийлдээ гар чинь муухай болно. Яагаад заавал ийм ажил хийх гэж байгаа юм бэ гээд л дарга маань хүртэл асуусан шүү. Надад бол хийгээд ядаад байх зүйлгүй л санагдаж сэтгэлд багтаад байсан. Яг очоод харсан чинь 3 давхар оффисын байрыг 3 цагийн дотор эмхэлж цэгцлээд угаах хэрэгтэй зүйлийг нь угааж 8 нойлын өрөө 1 том гал тогоо гээд л тоочоод байвал их зүйлс. Ажил хэцүү бол байгаагүй. Харин ч тийм ажил хийдэг хүмүүсийг хүндлэх хүндлэл төрж байлаа.

Ажил олдохгүй байсан чинь гэнэт юу болсон гээч дахиад нэг ажилд орчихжээ. Энэ удаа хувцасны дэлгүүрт ажиллах боломж олдсон. Ингээд 2 ажилтай болчихлоо ямар их аз вэ. Гэхдээ зарим өдөр 8 цагийн хувцасны дэлгүүрийн ажлаа тараад дараагийн ажилруугаа яарах хэрэг гардаг байлаа. Гэхдээ тэр л үед би ямар их зүйлийг хийж амжуулж чадахаа ойлгосон юм даа.

Аан тийн бас нэг инээдтэй зүйл нь гэвэл би харанхуйгаас их айдаг юм байна лээ. Би эхний ажлаа тараад дараагийн ажил дээрээ очиход ихэнхдээ би гав ганцаархнаа 3 давхар том байшинд байж таардаг байлаа. Тэр үед л хамгийн хэцүү нь байж, айсан ч гэсэн ажлаа давхар хийж ёстой л айдастайгаа нүүр тулсан даа. Нэг айдсаа давчихсан хүн ер нь тэгээд баргийн зүйлээс айхаа байчихдаг юм байна лээ.

48357851_222677261989069_4652621471984648192_n

2018 оны 6 сарын 9 : Анхны подкастаа бичсэн өдөр. Хамгийн анх бичих чадвараа сайжруулах гээд блогоо эхлүүлж байсан бол одоо ярих чадвараа илүү сайжруулъя гээд найзтайгаа хамтраад подкаст хийж эхэлж байна. Өмнө нь хийж үзээгүй учраас их шинэ, сонин байгаа ч би чадах байхаа гээд урагшаа!!!! Подкастыг маань сонсож үзээгүй бол доорх линкээр сонсоод үзээрэй.

https://itunes.apple.com/jp/podcast/simple-mongol-podcast/id1261181979?l=en&mt=2&fbclid=IwAR3OeWsQZF92h80RN7M9zlXmX5fGe4T_E4ROwWi4OVfQUvNO9CPzOK3Yktw#episodeGuid=http%3A%2F%2Fapi.spreaker.com%2Fepisode%2F14998531

2018 оны 7 сарын 7: Манай үеэл маань Москвагаас ирсэн өдөр. Бид 2 анх удаагаа ингэж ойр, олон өдрийг хамт өнгөрөөж үзсэн үе. Намайг ямар галзуу юм бэ гээд бодсон байхдаа хаха. Сонирхол нэгтэй, мөрөөдөл дүүрэн бид хоёр олон зүйлийг ярьж төлөвлөж ойлгож ойлголцсон гоё уулзалт боллоо.

2018 оны 7 сарын 9: Би гэрээсээ хол учраас баргийн гэртээ хариад байх боломж байхгүй, гэрээ их санаж байлаа. Манай ихэнх найзууд гэртээ харьчихсан. Хамгийн сүүлд гэртээ байсан нь бараг 6 сарын өмнө шинэ жилээр. Нэг өдөр найзуудтайгаа задгай тоглолт үзэж байсан чинь бүх зүйл хэцүү байвал зүгээр л гэртээ харьдаа гээд дуулах үед дотор сонин болоод л ирчихсэн. Анх удаагаа гэрээсээ хол явж бүх зүйлийг ганцаараа болгох гэж овон товонтой л байсан үе шдээ. Яг үнэнийг хэлэхэд үнэхээр хэцүү байсан. Тэгээд л би олон хүний хажууд уйлчихсан.

Дараа нь ээжтэй утсаар ярих үед за миний охин ажил олдож байгаа дээр энэ зундаа Ослодоо ажлаа хийгээд өнгөрөөхгүй юу даа гэхэд дахиад л уйлчихсан.

Гэхдээ дараа нь ээж надруу онгоцны билет авчихлаа гэртээ хүрээд ир гэхэд гэр бүл гэдэг ямар чухал байдаг юм бэ. Хэцүү үед чамайг л түших хүмүүс юм байна гээд гэр бүлийн үнэ цэнийг ингээд ойлгосон юм.

2018 оны 7 сарын 27: Ажил дээрээ байж байгаад гутлын дэлгүүрээр ормоор санагдаад болдоггүй ээ. Ороод үзтэл юу байсан гээч? Миний 3 сард авч чадаагүй зургийг нь дараад өнгөрсөн гутал 50% хямдарчихсан ганцхан миний размер үлдчихсэн байсан. Даанч надад мөнгө байгаагүй. Цайны завсарлагаа тараад ажлынхаа охиндоо хэлсэн чинь чи надаас мөнгө зээлчих ээ зүгээр гэдэг юм даа. Үнэхээр хүн нэг зүйлийг хүсвэл нэг өдөр л бүтэх болно гэдгийг ойлгосон юм даа.

2018 оны 8 сар: Зун хичээл амрахаас өмнө ажил хайнгаа бэлдэж байсан шалгалтандаа унаад дахиж бэлдэж байх үе. Яахав шалгалтаа дахиж өгөөд давж чадсан. Гэхдээ дахиж унахаас айдаг болдог юм байна лээ. Ингээд албан ёсоор 2р курсдээ орж чадлаа.

2018 оны 9 сар: Уг нь би өөрийгөө хүнд үгүй гэж хэлж чаддаг шулуухан хүн гэж бодож байсан ч цагаа тулахаараа хүнийг өрөвдөөд чаддаггүй юм байна лээ. Энэ зангаасаа болоод өөртөө тохирохгүй хүнтэй болзоонд яваад өөрийхөө цагийг их үрсэн дээ. Азаар би нэг л шийдсэн бол тэрүүгээрээ байдаг зангаараа амьдралд хэрэггүй хүмүүсээс холдож чадсан.

2018 оны 9 сарын 20: Галерейны гишүүн болсныг санаж байна уу? Анхныхаа үзэсгэлэнд уригдаж очсон өдөр. Очсон чинь вино, шампанск зэргийг бэлдсэн, зочид нь бүгд гоё хувцаслачихсан уур амьсгал, мэдрэмж гээд бүх зүйл тансаг тасархай үнэхээр гоё байсан.

2018 оны 10 сарын 22: Ойрдоо хичээл ихтэй, хийсэн зүйл гэвэл номын санд суух л байлаа. Энэ бүхнээс түр завсарлага авахын тулд 2 найзтайгаа хамт усан онгоцоор Германы “KIEL” хотод очиж амарчхаад ирсэн. Боол мэт ажиллаж, хаан мэт амрах хэрэгтэй шүү найзуудаа.

2018 оны 10 сарын 28: Сэрбиарүү найзуудтайгаа болон хамт сурдаг ангийнхаа хүүхдүүдтэй европын эм зүйчээр суралцдаг оюутнуудын конгрессд оролцохоор явсан өдөр. Норвеги их хүйтэн байсныг ч хэлэх үү тэнд очоод яг л диваажинд байгаа юм шиг санагдаж дулаан уур амьсгал, цэвэрхэн хот, хямд үнэ гээд л бүх зүйл их таалагдсан. Аяллын дэлгэрэнгүйг блог болгож нийтлэх талаараа бодож үзнэ ээ. Ямар ч байсан аяллаасаа сурч авсан зүйл гэвэл ямар ч зүйл тохиолдсон өөрийг чинь өөр шиг чинь хайрлаж, халамжлах хүн байдаггүй юм байна лээЧам шиг бүхнийг мэдрээд ойлгоод зовлонг чинь хамт туулах хүн байхгүй. Ялангуяа өвдсөн үед тэр өвдөлтийг чи л мэдэрнэ бусад хүн мэдэхгүй учир эрүүл мэнддээ хайр гамтай байж, өөрийгөө гаргуунд гаргалгүй байх хэрэгтэй (Хоолны хордлогод ороод миарсан үе).

Аан тийм бас анх удаагаа их олон янзын алкохол хольж ууж үзсэн. Ийм үед ус ууж, хоол сайн идэх нь их чухал шүү найзуудаа хаха.

2018 оны 11 сарын 5: Би Монголд амьдардаг байхдаа зураг авахуулж, хоббигоороо модель хийдэг байлаа. Ихэвчлэн зүгээр л зураг авахуулдаг төрлийн модель гэхүүдээ. Би Норвегид ирээд хоббигоороо ч гэсэн тэгж ажиллах, эсвэл зүгээр л зургаа авахуулах юмсан гэж их мөрөөддөг байсан. Тэгсэн чинь надад боломж гарч ирээд одоо онлайн дэлгүүрт зургаа авахуулж байгаа. Цалин авдаггүй ч гэсэн миний ирээдүйд хийхийг хүсдэг олон зүйлийн эхлэл болох байх гэж бодож байгаа.

2018 оны 11 сарын 11: Та нар санаж байна уу? Би “CELEBRITY CRUSH” ынхаа зургийг нь үзээд дурлаад байсан гэж. Яг үнэндээ бол тэр хийлч залууг бараг 3 жил шүтэж дурлаж явсан чинь энэ өдөр тоглолтыг нь амьдаар үзээд сууна гэж яаж мэдэх вэ дээ. Гарч ирэх үед нь баярлаад золтой л ухаан алдчихаагүй. Би зарим хүмүүсийг гадны дуучид, жүжигчдэд хайр зарлаад шүтээд байдгийг ойлгодоггүй байсан чинь яг үнэндээ тэгтлээ шүтэх ямар байдгийг өөрөө мэдэрч ойлгож авсан хаха.

2018 оны 12 сарын 1: Шинэ он гарахад 1 сар үлдлээ. Шалгалтууд ойртсоор.

2018 оны 12 сарын 20: Сэтгэлээр их унаж их уйлсан өдөр. Шинэ он гарахаас өмнө бартаа нь гарна гэдэг л болсон юм шиг байгаа юм. Хүнд хэцүү үед надад тусалдаг, зөвлөдөг хайртай ээж минь, сайн найзууд минь хажууд байгаад маш их баярлаж илүү их уйлмаар санагдсан.

2018 оны 12 сарын 21: Ингээд шалгалт дуусч гэрлүүгээ харьдаг юм байж ээ. Үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж.

2018 оны 12 сарын 24: Зул сарын баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Энэ өдөр ээж надаас за энэ жил юу болсон талаараа дурдиараа гэхэд энэ нийтлэлийг бичих санаа орж ирж зөвхөн уншигчиддаа ч биш өөртөө зориулж өөрийнхөө 10 жилийн дараах амжилттай хувь хүнд зориулж бичиж байна.

49075963_805293709824852_48702596969398272_n

Энэ хүртэл миний нийтлэлийг алгасалгүй уншиж бүхэл бүтэн 2,3 жил хамт байгаа та нартаа маш их баярлалаа. 2019 он амжилт бүтээлээр дүүрэн, хамгийн гол нь эрүүл энх байж нэг нэгнээ хайрласан сайхан жил байгаасай гээд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Шинэ жилийн мэнд хүргэе!!!!!

Б.Мичидмаа.

5 thoughts on “What a year!

  1. Вааав!! you inspired me!! ямар гоё нийтлэл вэ! Яагаад ч юм цаг үе н тааруулаад нийтлэл г чинь уншлаа 02,01,2019

    Like

Leave a Reply to Тунгаа эгч Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s