Сямыньлуу аялсан нь

Сайн байцгаана уу уншигчид минь? Энэ удаагийн улаан өндөгний баяраар гэр бүлийнхэнтэй хамт Хятадын Фужанд байрладаг Сямынь хотруу аялчихаад ирлээ.

Хамгийн анх энэ хотод буугаад төрсөн сэтгэгдэл гэвэл цаг агаар нь үнэхээр тааламжтай, чийглэг, нэг их халуун биш их сайхан санагдлаа. Ямар сайндаа л миний нүүр будахдаа хэрэглэдэг спонж хатахгүй байсан шүү. Мөн чийглэг учраас нүүрээ их будвал будаг урсахаар шинжтэй.

Нийтийн тээвэр, машин унаа

Онгоцноосоо буугаад буух буудалруугаа таксигаар явсан. Энд ерөнхийдөө нийтийн тээвэр болон таксинд суухад үнэ нь хямдхан учраас ийш тийшээ явахад хялбар.

Таксинд суугаад буудлынхаа хаягтай жижигхэн картыг үзүүлээд явбал их зүгээр юм байна лээ.

Такси дуудахдаа зориулалтын апп- аар дуудвал уг нь их амар. Гэхдээ хятад хэлгүй хүний хувьд их ойлгомжгүй апп байсан (бүгд хятадаар) учраас яалтачгүй зам дээр гараа өргөж зогсох юм уу эсвэл буудлынхаа хүнээр такси дуудуулж явсан.

Автобусаар явахад хэдэн буудал явахаасаа шалтгаалаад ойролцоогоор ойрхон газар 1 юаниар хол газар 4 юаниар явж байсан. Утасныхаа газрын зургийг ашиглаад явчихвал ямар автобусанд сууж явбал хэдэн минут явах вэ зэрэг бүх мэдээллийг авчих учраас зам олох тал дээр айлтгүй.

30443444_1879658292106695_3584262225554046976_o

30516315_1879658308773360_7258367659337580544_o
Хаашаа хүрэхээ хэлээд цэнэглүүлдэг зоос (их газраас аралруу явахад явдаг автобусанд хэрэглэдэг). Харин энгийн автобусанд задгай зоосон мөнгөө хийгээд л явчихна.
30624376_1879659572106567_2588193510712672256_o
Дуудлагын таксинууд ихэвчлэн иймэрхүү машинууд байдаг юм байна лээ

 Сим карт

Жижиг хот болоод ч тэр үү тэнд амьдардаг хүмүүс нь тэр болгон англиар яриад байдаггүй бөгөөд хүмүүстэй ойлголцохын тулд орчуулгын програм ашиглах шаардлагатай болсон. Тэгэхийн тулд утсандаа хятад сим карт ойролцоогоор 100 юаниар аваад хэрэглээд явсан. Жуулчид түр хэрэглэх сим карт авахын тулд паспортоо үзүүлээд авч болж байсан. Сим картандаа 1 гб – ийн эрхтэй хирнээ 100 юань гэж бодохоор миний хувьд их үнэтэй санагдсан.

Мөнгөний хэрэглээ

Мөнгөний хувьд бүх газар виза карт ашигладаггүй, мөн атм-ээс мөнгө авах болгонд тодорхой хэмжээний хураамж авч байсан учраас урьдчилан очихоосоо өмнө мөнгөө солиулах хэрэгтэй юм байна лээ.

Хятадад ерөнхийдөө бүх зүйл ви чатаар явагддаг учраас энд ирэхээсээ өмнө ви чат татаад ирэх хэрэгтэй. Хэрвээ танд цаг зав байгаа бол мөнгөө вичатныхаа банканд хийлгэчихвэл бүх гүйлгээгээ утсаараа QR кодоор хийгээд явчихвал амар. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийх нь ховор яагаад гэвэл хуурамч мөнгө гадуур их байдаг. Тиймээс ч жуулчид бид их болгоомжтой байвал зохихоор санагдсан.

ddd

 Хоол

Хоол ундны хувьд энд их цэвэрхэн, хоолны газрууд нь ариутгаад боочихсон аяга тавгаар үйлчилдэг, тэрийгээ нүдэн дээр халуун усанд дахиж ариутгаж харуулдаг нь таалагдсан. Энд хоол идэхэд хоолны меню нь хятад хэл дээр учраас хоол захиалахад бага зэрэг хүндрэлтэй байсан. Зургийг нь хараад л захиалсан даа. Ерөнхийдөө хоол, жимс, амттанууд бүгд хямдхан байсан нь надад их таалагдсан.

Буудалд буухад өрөөнд хүний тоогоор ус оруулаад тавьчихдаг учраас, гадуур явахдаа тэр усаа аваад явбал гаднаас заавал уух юм авалтгүйгээр (усанд мөнгө үрэлгүйгээр) мөнгөө хэмнээд явах боломжтой.

30594452_1879658088773382_2320162112350978048_o

30581622_1879658032106721_8677395845726863360_o

30515833_1879658108773380_3978061944358699008_o

30516357_1879659458773245_1650252951974838272_o

30530753_1879658198773371_3102237908485013504_o

30571953_1879657978773393_8052383576223645696_o

30516712_1879659505439907_5741628997029068800_o
Энд аяга тавагнуудаа нүдэн дээр ариутгаж өгч байна

30581594_1879659452106579_5284709687223123968_o

30530820_1879658018773389_1183105869043204096_o
Малатанг – хүссэн ногоо, амтлагч, мах зэргээ хийгээд шөл хийлгэж уудаг

30594262_1879657968773394_5174536569125601280_o

30571830_1879658692106655_8907101644588580864_o
Манайхан аягүй томоотой хөөрхөн суучихсан байгаа биз дээ. Намайг зураг авна гэсэн чинь кк

 Хүмүүс болон орчин

Хятадад хууль нь чанга болоод ч тэр үү ерөнхийдөө хулгайд юм аа алдчихвийдээ ч юм үү янз бүрийн хүмүүс янз бүр болохвийдээ гэж айлтгүйгээр явж болохоор санагдсан. Энд сайхан тайван, хүмүүс нь их найрсаг, тусархуу, уур уцааргүй сайхан газар байсан шүү.

Ирээд үзсэн газруудаа дурдвал:

  • Эндхийн 2 их сургуульд очиж, оюутных нь цагаа өнгөрөөдөг газар, номын сан, дотуур байрыг нь очиж үзсэн. Сургуулиудын номын санд орж үзэхэд үнэхээр Хятад улс яаж ийм хурдацтай хөгжиж байгааг ойлгосон. Оюутнууд нь хичээлээ хонон өнжин хийдэг, хичээл зүтгэл сайтай учраас ойлгомжтой биздээ.
30582037_1879658258773365_132076235831377920_o
Сургуулийн ойр орчин
30582362_1879658222106702_245369256827420672_o
Сургуулийн ойр орчин
30516333_1879658148773376_5220648630800613376_o
Дотуур байр
30516141_1879658928773298_5104424195840802816_o
Сургуулийн ойр орчин
30515957_1879658165440041_5483079975923875840_o
Номын сангийн нэг хэсэг

Мөн амьдралдаа анх удаа хар хун харсан, харах харахдаа Хятадын их сургуулийн жижиг нууранд харна гэж хэн мэдэх билээ дээ. Хараад үнэхээр сонин, үзэсгэлэнтэй санагдсан шүү.

30516205_1879658905439967_6705860132917477376_o

  • Сямынь ерөнхийдөө их газар болон арал гэж хуваагддаг, бас хажуудаа жижигхэн аралтай байсан. Эх газраас тэр жижиг аралруу усан онгоцоор 50 юаниар явдаг юм байна лээ. Арал дээрх бүтээн байгуулалт, цэцэрлэгт хүрээлэн гээд л тэнд байсан бүх зүйлс үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Хэрвээ та хүсвэл арлаа жижиг машинаар тойрч явах боломжтой юм байна лээ. Өөрсдөө алхаад явбал хэзээ ч барагдахааргүй :))
30581316_1879658985439959_3622931632891101184_o
Эндээс усан онгоцондоо суудаг

30516370_1879658765439981_1293846348025561088_o

30443324_1879658808773310_8256138439653588992_o
Усан онгоцон дээрээс харагдах үзэмж
30571399_1879658612106663_5770110948098441216_o
Арал дээр
30594300_1879658545440003_995351751655686144_o
Арал дээр
30594938_1879658592106665_7504922713685753856_o
Энэ арал дээр хосууд их хуримын зургаа авахуулдаг юм байна лээ
30594589_1879658678773323_8900198429553065984_o
Арал дээр
30653058_1879658745439983_5504714318899314688_o
Арал дээр
  • Эмэгтэй хүн л болсон хойно аялж байгаа газраа дэлгүүр хэсэх нь миний хувьд аяллын ялтачгүй нэг чухал хэсэг.  Жуулчид, мөн тэнд амьдардаг хүмүүсийн өөрсдөө их очиж үйлчлүүлдэг дэлгүүртэй төв том гудамж байдаг юм байна лээ. Тэр гудамжаар машин явдаггүй, оройдоо хүн ихтэй, гэрэлтүүлэг сайтай, дэлгүүрүүд нь хөөрхөн бараатай санагдсан шүү. Энд заавал ирж үзэх хэрэгтэй. Мөн бусад дэлгүүрүүдээс онцолбол СМ нэртэй том их дэлгүүр их таалагдсан. Миний санаж байгаагаар 5 давхар дэлгүүр, бүх зүйлс нь нэг доороо цугларсан дэлгүүр байсан учраас ийш тийшээ олон газарлуу явах шаардлагагүй цаг хэмнэсэн санагдсан.

793SM_City_Xiamen1

30443496_1879659588773232_7749691972171857920_o

30594685_1879659075439950_7436400208444915712_o

30581752_1879659538773237_5009881696389038080_o

30443141_1879685662103958_7023649358763524096_o

30443182_1879659515439906_3231699166363123712_o

 Зочид буудал

Бид нарын буусан буудлын хувьд байрлал нь дажгүй, үнэ хямдыг нь бодоод цонхгүй өрөө авсан байсан учраас эхэндээ бага зэрэг эвгүй байсан ч өдрийн ихэнх цагийг гадуур өнгөрөөж байсан учраас асуудалгүй байсан. Өглөөний цайны хувьд хятад хүмүүс халуун хоол, ногоо иддэг нь их сонин санагдаж, өглөөний цайны хувьд идэх юм багатай санагдсан.

50693257.jpg
Easy inn hotel

30515584_1879658525440005_6120565036613107712_o

Бар

Залуу хүн учраас аялах болгондоо очиж байгаа газрынхаа залуучууд их цугладаг газрыг сонирхох их дуртай. Тэгээд тэнд байдаг 5 одтой буудал дотор байрладаг барнд гэрийнхэнтэй хамт ороод шоудсандаа. Аав, ээж, ахтайгаа хамт шоудах шиг сонин юм байдаггүй юм байна лээ хаха. Энэ газрын онцлог нь гэвэл дотогшоо орохдоо тодорхой хэмжээний такс төлөөд дотроо уух юм нь үнэгүй байсан (сайн найзуудын ачаар бид хэд үнэгүй орсоон).  Орчин, дуу гээд л яг л одоо үетэйгээ хөл нийлүүлсэн, шоудаж байсан залуучууд нь ч соёлтой, харин нэг таалагдаагүй зүйл нь тамхины тусдаа өрөө байгаагүй.

30571363_1879658855439972_6717805592313856_o
Энэ зочид буудалд байрладаг “Raven” nightclub

30516318_1879659052106619_6927598307883614208_o

Энд ирээд анхаарах зүйлс:

  1. Гадаа дулаан халуундуу ч дотор ороод сэнстэй сэрүүхэн учраас болгоомжтой байхгүй бол хоолой өвдөх магадлалтай. Миний хоолой 2 хоноод л өвдчихсөн.
  2.  Хятадруу аялахдаа том тээшиндээ баттери хийж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол ачааг тань шалгаад, задлаад унадаг юм байна лээ.

За ингээд энэ удаагийн аялал маань энд хүрээд өндөрлөж байна. Ийм сайхан газраар аялуулсан гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Мөн амьдардаг хотоо алган дээр дэлгээд тавьчихсан юм шиг үзүүлж цаг заваа гаргасан үеэл Үжиндээ маш их баярлалаа.

30515807_1879697282102796_5125869341211885568_o

Та нартаа хайртай шүү.

Б.Мичидмаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s