Би өрөөгөө хэрхэн тохижуулсан бэ?

Шинэ өрөөндөө нүүж ороод энд нэгэнт нэг хэсэгтэй амьдрах юм чинь гээд өрөөгөө нэг сайхан хүссэнээрээ тохижуулахаар зориод “IKEA” орж хэдэн юм аваад чимэглэхээр боллоо. Өмнө нь ээжийг гэр ахуй, тавилгын дэлгүүр орохоор залхуу хүрээд өөр дэлгүүрээр явдаг байсан бол одоо л өөрийнхөө гэртээ, өрөөндөө тавилга, чимэглэл авахын амтыг мэдэрч байх шиг байна.

Энэ чинь бас зүгээр нэг сонгоод авчихдаг юм биш, бүхэл бүтэн логик, сонгодог уран зохиол, урлагийн бүтээл байдаг юм байна. Нэгэнт өрөөндөө ихэнх цагийг өнгөрөөдөг учраас аль болох тухтай, сайхан амарч болохуйц, мөн замбараа, эмх цэгцтэй байлгахыг бодолцон хэдэн юм сонгож авлаа.

Дэлгүүр хэсэхийн өмнө хамгийн эхлээд өөрөөсөө ямар өнгөтэй зүйлс авахаа нэг асуугаад үзээрэй. Мөн дуртай, хүсэж байгаа өнгөнүүд чинь хоорондоо хэр их зохицох эсэхийг давхар шалгаад авбал зүгээр.

Миний хувьд би завсрын өнгөнд дуртай, мөн өрөөгөө эмэгтэйлэг ч гэсэн хэтэрхий жоохон охин шиг тохижуулахыг хүсээгүй учраас тиффани цэнхэр өнгийг гол өнгөө болгож сонгож авсан.

Гэрээсээ нүүж ганцаараа амьдарснаас хойш үнэртэй лаа авах их дуртай болсон. Заримдаа ганцаардсан юм уу сэтгэл санаа таагүй үедээ асаагаад тавихаар сэтгэл нэг л тайвшраад явчихдаг.

Би цэцгэнд их дуртай, гэхдээ сарнайнд нэг их дуртай биш. Миний хувьд би энэ цэцгэнд их дуртай учраас дуртай цэцэгнийхээ хиймэлийг нь аваад цэцгийн савандаа хийчихсэн. Мөн өрөөндөө нэг амьд, чамин ургамалтай болохыг их хүсэж байгаад энэ хулсыг авсан. Хөөрхөн байгаа биз? Харахаар л хайр хүрээд байгаа..


За миний орны хувьд өмнө нь би ороо бүтээх бүтээлэггүй байсан учраас орон дээрээ хэвтээд утсаа оролдох юм уу ном уншаад хэвтэхээр, нэг мэдэхэд л хөнжилдөө ороод залхуурчихдаг байсан бол орон дээрээ бүтээлэг, чимэглэлийн дэр тавьчихсан чинь гоё тухтай хирнээ залхуу хүргэхгүй болсон.

Орныхоо бүтээлэг, дэрний уутаа сонгохдоо мөн өнгөний зохицлыг харах нь их чухал. Хэрвээ та 2 дэр тавих гэж байгаа бол нэгийг нь заавал маш тод өнгөтэй, хээтэйг сонгох хэрэгтэй шүү.


Энэ ард талын зүрхэн гэрлийг анзаарсан бол би анх нүүхдээ авж байсан. Миний хамгийн хайртай гэрэл, уур амьсгал их гоё болгож өгдөг.

Миний энэ жижиг тавиурын хувьд би өөрийнхөө хувьд хайртай чамин, дурсамжаар дүүрэн зүйлсээрээ дүүргэсэн байгаа. Олон дахин нүүгээд ирсэн чинь минимал амьдралын хэв маягийг их сонирхох болсон. Нэг номын зохиолчийн номонд юу гэсэн байдаг вэ гэхээр хэрвээ танд аз жаргал, баяр баясал өгөхгүй эд хөрөнгө байдаг бол та аль болох тэдгээр зүйлсээсээ холдож, танд илүү аз жаргал, дурсамж өгдөг эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэсэн байдаг. Энэ дүрмийг ерөнхийдөө мөрдөхийг хичээж байгаа.


Энд харж байгаа жижиг самбар бол миний хүсэл мөрөөдлийн самбар. Би энэ самбараа хийж байхад би энэ амьдралд юу хүсэж байгаа, би юуны төлөө хичээж байгаа билээ гэдгийг минь сануулж өгч байсан. Заримдаа энэ самбараа хараад нэг сайхан урт амьсгал аваад “Би чадна аа” гээд дотроо хэлдэг. Хэрвээ хүсвэл энэ самбараа хэрхэн хийсэн талаараа нийтлэл оруулна аа. Санал хүсэлтээ хэлээрэй.


За одоогоор өрөөгөө ингээд тохижуулчихсан байна. Тохижуулсны өмнөх дараах тав тух тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Мөн та өөрийнхөө сонгож авсан, өөрийнхөө хүсэл, сэтгэлийг шингээсэн өрөөндөө суух ямар аз жаргалтайг мэдрэх болно. За ингээд нийтлэлээ энэ хүргээд дуусгаж байна. Та нарт маань санал сэтгэгдэл байвал үлдээгээрэй.

Б.Мичидмаа.

6 thoughts on “Би өрөөгөө хэрхэн тохижуулсан бэ?

  1. Хөөрхөн тохижуулсан байна. Би цагаан өнгөөр гэрээ тохижуулья гэж бодоод л байгаа. Хүслийн самбараа хэрхэн хийсэнээ оруулаарай

    Like

  2. Оройн мэнд! Би бас завсрын өнгөнд дуртай. нэг тийм тайван дулаахан мэдрэмж төрүүлдэг. Одоохондоо ганцаараа амьдраагүй болохоор хүссэнээрээ тохижуулах боломж төдийлөн гарахгүй л байна. Тохижуулсныхаа дараа хуваалцнаа 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s