Шинэ байрлуу нүүж орлоо

Сайн байцгаана уу уншигчид минь. Миний хувьд би шинэ оноо, шинэ байртай эхлүүлж байна.

Өмнөх амьдарч байсан дотуур байр маань 2 хүний, голдоо маш жижигхэн гал тогоотой, угаалгын өрөөгөө хуваадаг байсан бол миний саяхан орсон байр маань голдоо том гал тогоотой 7 уулаа хамт амьдардаг байр. Өмнө нь ийм олуулаа ингэж амьдарч үзээгүй учраас их сонирхолтой байгаа. Хамгийн эхлээд толгойд минь орж ирсэн бодол гэвэл за шинэ найзуудтай болох нь дээ, мөн тусдаа угаалгын өрөөтэй гоё доо гээд л бодож орж ирсэн.

1
Өмнөх өрөө
3
Шинэ өрөө

Өрөөний хувьд зай хэмнэж их зөвөөр тохижуулсан өрөө. Гал тогоо маань том, мөн буйдантай учраас тэндээ суугаад хоолоо идэж болох юм байна лээ. Сургууль болгон шинэ жилийн дараа өөр өөр өдөр эхэлдэг учраас өнөөдөр л манай бусад хамт амьдардаг хүмүүс гэртээ ирж байх шиг байна. Надаас гадна энд 3 франц, 2 орос, 1 норвеги оюутнууд байгаа.

Энэ байр маань их таалагдаж байгаа ч гэсэн, нэг гэм нь дуу чимээ ихтэй юм байна лээ. Гал тогоонд болж байгаа бүх зүйл өрөөнд сонсогдоод байдаг нь жоохон таалагдаагүй. Яасан бэ гэсэн чинь нэг өдөр унтах гээд байж байсан чинь манай хажуу өрөөний орос хос бүүр оройтож ирээд хоолоо 12 цагийн үед хийж байна аа. Тэгж байгаад аяга тавгаа тачигнатал 2 цагийн үед угааж байгаа юм. Харин өчигдрийн хувьд хажуу өрөөний францууд францаараа толгой өвдтөл ярьж өгсөн. 

Оюутан болоод амьдрал маань адал явдлаар дүүрэн хөгжилтэй сайхан өнгөрч байна шүү… Цаашдаа ямар хөгтэй явдал тохиолдохыг хэн ч таашгүй… 

Б.Мичидмаа.

2 thoughts on “Шинэ байрлуу нүүж орлоо

  1. bas l neg sonirholtoi tuuh ehleh n dee hhe. olon oor humuus neg dor bhaar bas ul oilgoltsoh ym garah l baih. gehdee zugeer bizdee neg mehed l sain naizuud bolson bh bolno. hicheeld n amjilt

    Like

  2. Шинэ оны мэнд. Олон өөр улсын оюутануудтай хамт байна гэдэг нэгнийгээ ёс заншил, соёлтой танилцаад гоё шүү. Амжилт

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s