Christmas in Norway (part 1)

Сайн байцгаана уу? Шинэ жилийн уур амьсгал ороод дээрээс нь хичээл амарчихсан их гоё байна шүү. Оюутан болсон чинь цаг хугацааны хувьд их давчуу, цаг багатай, цаг гарсан ч өөртөө зарцуулах хэрэгтэй болдог юм байна. Гэсэн хэдий ч блогоо орхигдуулахгүйгээр бичсээр байх болно оо.

Энэ удаагийн нийтлэлээрээ Норвегид хэрхэн зул сарын баярын уур амьсгал ордог талаар та нартаа хуваалцья.

Баярын уур амьсгал 11 сарын дундаас ихэвчлэн ороод эхэлдэг. Жишээ нь гудамжнуудад гэрлэн чимэглэл ихээр тавигдаж, мөн шинэ жил, зул сарын үеэр л зөвхөн гардаг хоол хүнсний бүтээгдэхүүн, 24 өдрийн турш өдөр бүр нэг нэгээр онгойлгодог бэлэг сэлтүүд гээд л зарагдаад эхэлдэг. Мөн шинэ жилийн бараанууд зарагддаг үзэсгэлэн худалдаа нээгддэг юм байна лээ.

Зул сараар л гардаг ундаа ямар гоё амттай гээч. Жилийн зөвхөн 1-2 сарын туршид л зарагддаг болоод ч тэр үү их хүлээлттэй байдаг. Аан мөн энд мандерин дэлгүүр бүрээр их хэмжээгээр зарагдаад эхэлбэл та зул сарын баяр ойртож байгааг анзаарна. 

Оюутан болоод олон найзуудтай болсондоо би маш их талархаж байгаа. Яагаад гэхээр энэ нь надад норвеги ёс заншлыг илүү ойроос сурах боломж олгож байгаа. Манай ангийн охидууд зул сарын уур амьсгал оруулах зорилгоор 12 сарын 1нд нэгнийдээ цуглаад “gingerbread” хийж идэцгээсэн.

Processed with VSCO with c1 preset

Processed with VSCO with c1 preset

Processed with VSCO with c1 preset

Processed with VSCO with g3 preset

Processed with VSCO with c1 preset

Сонин шүү, Норвегид ирээд 4 жил болж байгаа байж ганц ч удаа “gingerbread” хийж үзээгүй гэж бодохоор. Энэ талаараа найзууддаа хэлсэн чинь надад сайн зааж өгөөд хамтдаа хийцгээсэн. Намайг анх удаа хийж байж ямар авьяастай юм бэ гээд гайхаад байсан нь багадаа эмээдээ гурил элдэж өгдөг байсантай л холбоотой байх гэж бодогдсон хэхэ. 

Processed with VSCO with c1 preset

Манай монголчууд залуучуудаараа, найзуудаараа хийх зүйл байдаггүй, цаг өнгөрөөх газар байхгүй л гээд байдаг. Хэрвээ манайд иймэрхүү “gingerbread” хийдэг бэлэн бэлдэц байгаа бол найз нөхдөөрөө ингэж цагийг зугаатай өнгөрүүлж бие биетэйгээ илүү дотно болох боломжтой санагдсан шүү. 

За ингээд дараа дараагийн нийтлэлээрээ уулзацгаая 😉

Б.Мичидмаа.

Advertisements

One thought on “Christmas in Norway (part 1)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s