Мөнгө хэмнэлт….

За оюутан болоод гэрээсээ холдоод амьдралаа тусдаа ганцаараа эхэлсэн чинь мөнгө “чандмань эрдэнэ” болоод байна уу яагаад байна. Хичээлийн эхний сард төрөөс зээлж байгаа мөнгөө оройтож авсан учраас эхэндээ өөрийнхөө мөнгөөр болгох гэж их л юм болов. Сүүлдээ галын үе гарч ээжрүүгээ “мөнгө зээлээч” гээд л эхэлж байгаа юм.

Иймэрхүү үед ерөнхийдөө аль болох хамгийн хямдыг нь авахыг хичээж болж өгвөл хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй байхийг эрмэлзэж эхэлсэн. Хичээл эхлэх үед зуны сүүл үе болж байсан учраас зуны сүүлийн хямдралаар нилээн хөөрхөн жижиг сажиг зүйлээ цуглуулаад авлаа. 

88026e_38ceb1405fc24dc7aab56874412bb0e2

Сүүлрүүгээ хямдралгүй болоод ирэхээр юуг хямдаас нь авах уу, юуг үнэтэйг нь авах уу гээд сонголт гарч ирж байгаа юм. Эхэндээ бол бүх зүйлсийг хямдаас нь аваад л байлаа. Манай энд хүнсний бараа, өдөр тутмын саван нойлын цаас гэх мэт энгийн хүнсний дэлгүүрт зарагддаг зүйлсд эхний үнэ буюу ямар ч баглаа боодол, брендийн үнэ шингээлгүйгээр байж болох хамгийн хямд үнээр зардаг. Хүнсний зүйлийн хувьд бол ямар ч ялгаа байдаггүй. Жишээ нь энд арай царай муутай юм уу тогтмол хэмжээнээс арай том ногоо, жимсийг тэдгээр хамгийн хямдаар зарагдах ангилалд оруулчихдаг.

Гэхдээ жишээлбэл шүдний оо ч юм уу үсний шампунийг арай дээрийг өөрийг авсан нь дээр байдаг гэх мэтчилэн уншигч та нар маань ойлгож байгаа байх.

Skjermbilde.PNG

Хүнсний зүйлсээ ч яахав заримыг нь хамгийн хямдаас авч эхлэв. Тэгж яваад нэг удаа хумсны будаг авах гэснээ за ямар ялгаа байхав гээд хямдханыг авсан чинь дараа нь амаа дарах хэрэг гарав. Хүссэнээр минь тогтоцтой байж өгөхгүй шал дэмий мөнгөний гарз болоод дахиад авах хэрэг болж байгаа юм чинь…

За тэгж байгаад будаа агшаагч авах болов оо. Харж байгаад л хамгийн хямдаас нь авсан чинь сар ч бололгүй эвдэрчихлээ. Норвеги тулдаа л буцааж аваачаад мөнгөө буцааж авсан даа.

Ер нь тэгээд яг яаж мөнгө хэмнэх ёстой юм бол оо? Их удаан бодсоны эцэст удаан хэрэглэе гэж бодсон зүйлээ аль болох мөнгө зарж нэг удаа авчихвал болдог юм шиг санагдлаа. Хамгийн гол нь тэр зүйлийг хэр удаан хэрэглэж байж солих шаардлагатай вэ гэдэг ээ харж байгаад шийдэх хэрэгтэй юм шиг байна.

Энэ шийдэл хувцас хунарт ч хамааралтай. Энд хамгийн анх ирээд л хямдрал болгоноор хэрэгтэй хэрэггүй жижиг сажиг хувцас цуглуулаад тэр үедээ мөнгө хэмнээд байгаа харагдаад байдаг боловч хэсэг хугацааны дараа харахад тэдгээр хувцаснууд хэрэглээнээс минь гарчихсан хэрэггүй л хувцасны шүүгээг минь дүүргээд байдаг болж.

10-rules-of-minimalist-design-less-is-more.png

Мөн өөрөөр мөнгө хэмнэх арга маань гэвэл хэрэгтэй хэрэггүй зүйл гадуур идэх ээ больж эхэлсэн. Аль болох гэртээ эрүүл хоол хийж идэн, хааяа даа л нэг үнэ цэнэтэйхэн гадуур хооллож, юм ууж байвал дээр юм шиг байгаа юм. Гэхдээ л мөнгө хэмнэх их хэцүү юм аа. Над шиг их юм боддог хүн бол нэг юмыг авах гэж мянга бодож бараг л “нэг залуу дугаар асуусан чинь гэрлэлтээ товлодог” хүмүүс шиг л юм болох юм аа. За иймэрхүү л зүйл болж байна даа. 

Бусад оюутнууд маань мөнгө төгрөгөө яаж зохицуулж байна даа? Санал сэтгэгдлээ хуваалцаарай.

Б.Мичидмаа.

11 thoughts on “Мөнгө хэмнэлт….

  1. Sonirholtoi niitlel bichsen bna:-). Chinii bichsen mongo hemnehiin tuld ed zuils, huvtsas hunartaa edelgee daahaariig n avch horongo oruulalt hiih sanaa goe sonsogdoj baigaach hoolnoosoo nariilna gedeg bol hemnelt bish zalhuuraliin neg turul:-(. Uuchlaarai Kk. Ajil hiivel am tosdono gedeg baihaa. Zaza heniig n medehgui baij jaahan evgui um bichchihlee.. minii l bodol shuu:-)

    Like

    1. Hoolnoosoo nariilna gsn ug bishee, yg adilhan chanartai adilhan hunsnii zuilig hyadhaniig n avaad udur tutamdaa hereglevel hemnelt iheer garna gj heleh gd, end suljee delgurudin uurin ner door gargasn hyamdhan herne ijil chanartai buteegdhunud zaragddin. Ted narig avbal mungu hemnegdeh bh l gj helsin, ternes medeej yu gj hool undaa hashavde :))

      Like

  2. Жижгээр олныг биш аль болох багцаар нь авч эхлэсэн юм байна даа. Жишээ нь 6 өндөг авахаас 10 нь нэгж үнэ арай хямд, хямдарсан хүнсний барааг аваад бас тог, газ хэмнэхийн тулд өдөр 3 хоол хийхээ багасгаад өглөө бэлэн бүтээгдэхүүн таргаар ч юмуу орлуулж эхлэсэн. Шампунь саван гээд бүгдийг нь томоос нь аваад энийгээ яг 3 сар ашиглана гээд төлөвлөөд л явж байна хаха. Мэдээж гадуур хооллохоо болиод удаж байна өө. Зиа тэгээд биед ч хэрэггүй илүү зардал гаргадаг бүх хүнсээс татгалзсан сахар, амттан, чипс, шарсан төмс гэх мэт оронд нь жимс идчихвэл эрүүл бас хэмнэлттэй юм байна лээ. Оюутан болсон нээрээ л мөнгө бараг чандмань эрдэнэ болчих гээд байна шүү

    Like

  3. Хммм би бас яг адил илүү дутууу зүйлд өөрөө мэдэлгүйих мөнгө үрдэг дараа нь тэгээд бүсээ чангалнашүдэ 😅. Ямарч байсан аливаа зүйлсд сайн тооцоотой байж хуримтлала эхлүүлэе. Мөн чиний блогийг уншдаг болсон амжилт дараа дараагийн блогуудийг чинь шимтэн уншнаа 🤙

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s