Шинэ тэмдэглэлийн дэвтэр- сэтгэгдэл

Шинэ дэвтэртэй шинэ хичээлийн жилээ эхлээд завгүй гүйгээд, ажлуудаа төлөвлөөд, эхнээс нь амжуулаад л байна. Өмнөх тэмдэглэлийн дэвтрийн талаарх нийтлэлдээ надад ямар дэвтэр таалагддаг болон ямар дэвтэрнүүд хэрэглэж байсан талаараа бичиж байсан. Харин энэ удаагийн нийтлэлээрээ шинээр авсан дэвтэр маань надад ямар санагдсан, сул болон давуу талын талаар бичье.

Энэ дэвтрийн гаднах загварын хувьд илүү дутуу зүйлгүй, цэвэрхэн, хөөрхөн, мөн хавтас нь элгэн учраас энгийн хатуу хавтастай дэвтэрнээс илүү хөнгөн. Элгэн хавтасны нэг сөрөг тал нь бүр ойртоод үнэртвэл үнэртэй, гэхдээ нэг бодлын их гоё органик сэтгэгдэл төрүүлж байгаа.

Processed with VSCO with a6 preset

Дэвтрийн дотор талын эхний нүүрэнд нэр, хаяг, утас гэх мэтчилэн мэдээллүүдээ бичиж болох учраас та хаяж гээсэн үедээ буцаж олох боломжтой. Мөн өмнөх дэвтэрнүүдэд маань байгаагүй нэг чухал зүйл нь салгаж болдог шугам.

Дэвтрээ анх хэрэглэж байхдаа хуудас заагладаг тууз байхгүй байсан нь аль хуудсан дээр явж байгаагаа олоход их хүндрэлтэй санагдаж байсан ч сайн ажиглавал дэвтрийн доод буланд урдаг жижиг хэсэг нь тэрхүү туузыг орлож өгснийг олж мэдсэн. Энэ нь хуудас тусгаарлагч туузыг хэрэглэхээс илүү амар санагдсан.

Photo 30-09-2017, 14 00 35.jpg

Эхний хэдэн хуудсанд даваагаас ням гариг хүртэлх хүснэгт байсан ч энэ хүснэгтийг яаж хэрэглэхийг сайн ойлгоогүй. Мөн ажилгүй, амрах өдрөө тэмдэглэх тусгай хуудас байсан нь ажил хийдэг хүмүүст амралтаа төлөвлөхөд дөхөм юм шиг санагдсан. Гэхдээ миний хувьд нэг тийм хэрэгтэй хуудас биш санагдсан.

 

Энэ хуудсанд шалгалтууд болон хичээл тасалсан хоногуудаа бүртгээд явах боломжтой нь их таалагдсан. Яагаад гэвэл оюутан бид нарт хичээлийн ирц, сургуулиа төгсөхөд их чухал байдаг.

Processed with VSCO with a6 preset

Энэ хуудсанд жижиг шалгалтуудаа юм уу хураалгах ажлуудаа тэмдэглэх боломжтой. Гэхдээ миний хувьд тийм ч хэрэгтэй санагдаагүй.

Processed with VSCO with a6 preset

За тэгээд энгийн өдөр тутмын тэмдэглэлийн хэсэг эхлэхээс өмнө мэдээж календарь төрөл бүрээрээ.

Өдөр тутмын тэмдэглэлийн хэсгийг хараад хамгийн эхлээд бодогдсон бодол маань гэвэл өдрүүдийг зааглах шугам нь илүү тод байж, шугам дундын зай нь арай том байх байсан юм уу даа гэж бодогдсон.

Processed with VSCO with a6 preset

Дэвтрийн хамгийн ард хэсэгт энгийн ташуу шугамтай хуудаснууд ганц хоёр биш илүү олон байсан нь үнэхээр таалагдсан. Янз бүрийн санаа орж ирвэл тэмдэглээд авахад их дөхөм.

Processed with VSCO with a6 preset

Дэвтэрний маань хамгийн сүүлийн хэсэг миний хамгийн дуртай хэсэг. Би дэвтрээ хөтлөхдөө аль болох өнгөлөг, хөгжилтэй мөн аливааг хийхэд урам авах зорилготойгоо иймэрхүү жижиг наадаг зурагнууд ашиглах их дуртай. Өмнөх дэвтэрт маань ийм хавтас байхгүй байсныг санаж байгаа байх.

Processed with VSCO with a6 preset

За ингээд энэ дэвтрийг нийтэд нь аваад үзвэл миний сэтгэлд 95% нийцэж байгаа гэж хэлж болно. Дэвтрийн бас нэг сул тал нь гэвэл хуудаснуудыг хооронд нь холбож байгаа пүршнүүд нь их сул учраас эхнээс нь хуудаснууд маань пүршнээсээ гараад байгаа.

Дараа жил өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг өөрийнхөөрөө загварыг нь гаргаад хэвлэлд өгнө өө. Тэр хүртэл баяртай 😉

Б.Мичидмаа.

 

Advertisements

One thought on “Шинэ тэмдэглэлийн дэвтэр- сэтгэгдэл

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s