Ахлах сургууль, коллежид орох гэж буй дүү нартаа захих 9 зүйлс

Сайн байцгаана уу? уншигчид минь. Намайг саяхан коллежээ төгсөж, мөн өмнө нь Монголд ахлах сургууль төгсөж байсныг ихэнх уншигчид маань мэдэж байгаа байх. Энэ жил дүү маань миний төгссөн коллежид элсэн суралцах гэж байгаатай холбогдуулж дүүдээ бас бусад ахлах сургуульд орж байгаа дүү нартаа зориулж бичлээ.

  1. Суух суудал

Хамгийн анх сургуульдаа ороод танихгүй хүүхдүүдээр дүүрэн танхимд ороод бага зэрэг ичиж, сандарч, айдас төрдөг ч гэсэн энэ бүхэн энгийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хичээлийн эхний өдөр суудал хуваарилдаг гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Хамгийн анх ангид ороод хаана сууна тэр суудал бүтэн жилийн чинь суух суудал болох магадлалтай байдаг тул суудлаа ухаалгаар сонгох хэрэгтэй.

Ахлах сургууль, коллеж нь их сургуульд орохын өмнөх их чухал жил учраас суудлаа аль болох урдуур сонгож суух нь зүгээр. Миний хувьд хаалганаас хол, цонхтой ойрхон, урд талаасаа 2 -дх эгнээний суудал таалагддаг. Хэрвээ хүүхэд ихтэй ангид орвол аль болох урдуур суух нь чамаас хичээл зүтгэл шаардахгүйгээр хичээлдээ анхаарах нөхцөлийг бий болгож өгнө.

Онц сурдаг, хичээлдээ анхаардаг хүүхдүүд л урдуур суудаг шүү дээ. Тиймээс хэрвээ чи урд суувал хажуудаа ч гэсэн сайн сурдаг хүүхдүүдээр хүрээлүүлж багаар ажиллах, хуваагдах үед хариуцлагатай хүүхдүүдтэй нэг баг болно гэсэн үг.

Low-Classroom_Traditional_Introduction-Banner

  1. Найз нөхөд

Танихгүй олон хүүхдүүд дунд ороод эхэндээ болгоомжтойхон бүгдийг ажиглах хэрэгтэй. Хамгийн эхлээд буруу хүүхэдтэй нийлчихвэл тэр чигээрээ бусад хүүхдээс зайнд байж найз нөхдийн хүрээлэл багасах болно. Мөн хэн нэгнийг чам дээр ирж яриа өдөхийг хүлээж болохгүй. Чамтай нэг сонирхол, мөрөөдөл үзэл бодолтой хүүхдүүдийг олоход чамаас хичээл зүтгэл шаардах болно.

Найзтай байна гэдэг чамайг сургуульдаа явахад бүхнийг илүү их сонирхолтой болгож, төрөл бүрийн зүйл хийхэд ханьтай байлгаж өгдөг. Гэхдээ хичээлээ хийх үедээ хийж, хариуцлагатай байхыг хэзээ ч мартаж болохгүй. Болохгүй, янз бүрийн буруу санаатай хүүхэдтэй нийлсэн үед хичээл ном гээд чухал зүйлс чинь бүгд алдагдаж назгайрч эхэлдгийг анхаарах хэрэгтэй.

ad32babde439fd0722b274685fae9f3f6ee99c5299561c3049cb59a9c9d774a5

  1. Цагийн юм цагтаа

Бие даалт, гэрийн даалгавар, хураалгах материал гээд энэ бүгдийг цаг тухайд нь хураалгаж явбал жилийн эцсээр бүх хүүхдүүд нөхөж хураалгаж байх үед чи шалгалтандаа бэлдэх илүү цагтай байна гэсэн үг. Эдгээрээс зугтлаа гээд хийх хэрэггүй болчихно гэсэн үг биш шүү. Харин ч өөртөө төвөг удах зүйлсийг л хурааж байна гэсэн үг.

Мөн цагийн юмыг цагт нь хийдэг хүүхдэд багш нар дуртай байдаг учраас багш нарын хайр хүндэтгэлийг авч адаглаад нэмэлт оноо авч болдгийг санах хэрэгтэй.

do-your-homework-image1.jpg

  1. Хичээл дээр хэзээ ч бүү гар утсаа оролд

Хичээл дээр элдэв янзын өөр зүйл хийж байгаа сурагчдыг багш нар анзаардаггүй биш харин ч их анзаардаг юм шүү. Магадгүй чамд нэг анхааруулна, хоёр хэлнэ цаашлаад чамайг засаршгүй сурагч хэмээн бодож эхлэхвий.

2classphones

  1. Идэвх чармайлт

Хичээл дээр багшийн асуусан асуултад хааяа нэг хариулж багшаасаа мэдэхгүй зүйлээ түүртэлгүй асууж байгаа хүүхэд дүн гарах үед илүү сайн дүн авдаг. Энэ нь мэдээж харилцан яриа ихээр явагддаг нийгэм, уран зохиол ч юм уу энэ төрлийн хичээлүүдэд тэр тусмаа их хамааралтай.

keep-calm-and-ask-the-teacher-103

  1. Багшаасаа зөвлөгөө авах

Шалгалтууд авагдаж эхлэхээс өмнө багш энэ хичээл дээр сурагчдаасаа юуг хүлээж байгааг, юу хамгийн чухал вэ гэдгийг мэдэж авах. Ингэснээр чи хүссэн дүнгээ авах аргыг мэдэж авч байна гэсэн үг. Мөн эхний шалгалтын дараагаар дүнгийнхээ талаар багштайгаа ярилцаж юун дээр анхаарвал сайжрах талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ хүссэн дүнгээ авч чадсан бол багшдаа талархсан сэтгэлээ хэлж байх нь багш хүний хамгийн хүсдэг зүйлсийн нэг болов уу.

Багш нартайгаа илэн далангүй байх их чухал. Чи үнэхээр энэ хичээлийг хэцүү гэж бодож байгаа бол түүнийхээ талаар хэлж, яавал үр дүнтэй суралцах талаар мэдээлэл авч болно.

82741275

  1. Хөгжилдөх үедээ хөгжилд

Ахлах анги, коллежийн амьдрал л эргээд харахад сэтгэл зүрхэнд үлдсэн байдаг. Энэ үед зөвхөн хичээлээ хөөгөөд явсан хүүхэд эргээд дурсах зүйлгүй аль эсвэл үзэн ядмаар он жилүүдийг өнгөрөөсөн байдаг. Арван жилдээ хийж үзэх бүх зүйлсийг хийж үзэж, яадаг юм ганц удаа ч гэсэн хичээлээ тасалж найзуудтайгаа гадуур явж үзэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж хэмжээ хязгаартай.

Хичээлийн хажуугаар зохиогддог уралдаан тэмцээнд зориг чинь хүрвэл бүгдэд нь л ороод үзэх хэрэгтэй. Чи энэ хугацаандаа л өөрийгөө нээж юу хийж чаддаг, чаддаггүйгээ олж мэддэг тул бүх зүйлсийг туршиж, боломж болгоныг ашигла. Чадахгүй байсан ч ангиа төлөөлөөд спорт тэмцээнд орж үз. Ордог хэдэн л хүүхэддээ найдаад суугаад байж болохгүй. Тэгэх юм бол чи сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох үед өөрийгөө олоогүйгээс болж буруу сонголт хийх асар их аюултай.

8

  1. Шалгалтандаа цаг тухайд нь бэлдэх

Монголд байхдаа шалгалтандаа 2 өдрийн өмнө бэлдээд орчихдог байсан. Эсвэл хуулж ч үзэж байлаа. Одоо бодоход хуулж өгч байсан хичээлүүд дээр юу сурснаа хэзээ ч санадаггүй. Сургууль дээр сурсан мэдлэгийг хэзээ ч хэрэглэхгүй гэж бодож байгаа бол чи андуурч байна. Хэн нэгэнтэй ярилцах үед мэдлэг дутаж, ярих сэдэвгүй сууна гэдэг шиг гутамшиг үгүй. Тиймээс ямар ч сэдвээр ярих чадвартай болгох гэж ийм олон төрлийн хичээлүүд ордог юм шүү. Бодоод үздээ төрөл бүрийн мэдлэгтэй, ямар ч салбарын хүнтэй харилцан яриа үүсгээд ярьчихдаг байна гэдэг их авууштай шүү дээ.

Тийм ч учраас шалгалтандаа сэтгэлээсээ цаг гаргаж, өөртөө үлдэцтэйгээр бэлдэж байгаарай. Миний хувьд нэг, хоёр бүлгийн шалгалтыг 7 хоногийн өмнөөс бэлдэж эхэлбэл болдог.

download

  1. Эмх цэгцтэй байж хэрэгтэй материалуудыг хадгалах

Шалгалт бүрийн дараа шалгалтын материалуудаа хадгалах нь жилийн эцсээр шалгалтанд бэлдэхэд их хэрэг болдог шүү. Мөн алдсан алдаанууд дээрээ сайн ажиллавал алдаагаа дахин давтдаггүй.

psub

Энэ мэтчилэн зөвлөх зүйлс их байна аа. Үлдсэнийг нь аяндаа та нар өөрсдөө сураад мэдээд явчих байх. Эдгээр зөвлөгөөнд түүртэлгүйгээр бага багаар хэрэгжүүлээд явбал хүссэн үр дүндээ хүрнэ шүү надад итгээрэй. Ахлах сургууль, коллежид суралцаж байгаа бүх дүү нартай амжилт хүсье! Та нар чаднаа.

Б.Мичидмаа

Advertisements

4 thoughts on “Ахлах сургууль, коллежид орох гэж буй дүү нартаа захих 9 зүйлс

  1. Mash ih bayrlalaa! Ene jil ih surguulid orj bgama. Ih heregtei zuvluguu avlaa, bayrlalaa hhe. Yr n blogoor chin zochlood uzlee. Aygu goy tiim niitlel bur n emh zambaraatai bas deer n heregtei, sonirholtoi zuils oruuldag ym bn. Gadaadad surdag ym bn, te? Ih mundag sanagdlaa shu, amjilt husey! Iluu sain suraad olon amjilt gargaarai hehe. Odoonoos blogiin chin baingiin ushigch bnaa:)

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s