Шалгалтанд бэлдэхийн хажуугаар толгойгоо хэрхэн амраах вэ?

Удаан уулзсангүй шүү уншигчид минь. Амралт ойртоод хэн хүнгүй л шалгалт шүүлгээ өгөөд завгүй байцгааж байх шиг байна. Миний хувьд 4 шалгалт өгөх байсны 3-ыг нь өгчхөөд өнөөдөр нэг сайхан амраад сууж байна.

Шалгалт ойртохоор стрессдээд тэрнээсээ болоод ходоод өвдөөд байдгаа бодоход энэ жил овоо дээрдсэн байна. Нэг их тийм асуудал гарсангүй шүү. Гол нь шалгалтандаа бэлдэх хугацаандаа цагаа зөв зохицуулж хий дэмий санаа зоволгүйгээр хичээлээ уншихгүй үедээ сайн амраад авах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

Шалгалтаасаа түр завсарлага авах үедээ хийдэг хэдэн шинэ хоббитой болсон учраас тэд нарыгаа хуваалцахаар шийдлээ.

Буддаг ном

Манай энд байж байгаад л дэлгүүрүүд хямдрал зарлаад байдаг юм. Тэр үеэр гадуур явж байгаад дээр үед авах юмсан гэж бодсон буддаг номыг 50% хямдарсан байхыг хараад бөөн баяр болоод авсан. Би энгийн цэцэг навчтай буддаг номыг будахаас залхуу хүрээд байдаг учраас нэг их сонирхдоггүй. Харин энэ номны хувьд 1-5 хүртэлх тоотой. Нэг төрлийн тоог нэг өнгөөр буддаг юм байна лээ.

Хамгийн анх будаж эхлэхэд ямар хүний дүрс байгааг мэдэхгүй учраас их сонирхолтой. Мөн будаж байх үед их төвлөрдөг учраас толгой сайн амарч байсан. Номын хамгийн ард хэсэгт ямар хүний дүрс байгааг харуулсан хариу байдаг гэсэн. Гэхдээ би огт харахгүйгээр будаж байгаа.

Мөн үүнийг будахдаа хоёр талдаа бүдүүн, нарийн фломастер хэрэглэвэл их амар юм байна лээ. Нарийн ширийн хэсгийг нь нарийхнаар нь будаад, том хэсгийг томоор нь гэх мэт.

Processed with VSCO with hb1 preset

Processed with VSCO with hb1 preset

Processed with VSCO with hb2 preset

Processed with VSCO with hb2 preset

Гольф тоглох

Миний бас нэг сонирхож эхэлсэн  хобби маань гэвэл гольф тоглох. Хэрвээ та миний нийтлэлүүдийг алгасалгүй уншдаг бол намайг түрүү жил гольфийн сургалтанд суусныг санаж байгаа байх. Сургалтын хугацаа 3 өдөр байсан учраас ерөнхий мэдэгдэхүүнийг аваад төгсдөг.

Гольфийг сайн тоглож сурахын тулд маш их бэлтгэл сургуулилалт хэрэгтэй гэдгийг багш нар маань их хэлдэг. Тиймээс ч ойрдоо тоглоод дажгүй сайжраад байгаа. Мөн гольфийг тоглохын тулд хамгийн эхэнд техник, 2т анхаарал төвлөрөлт чухал байдаг. Маш сайн төвлөрсөн үедээ сайн цохиж чаддаг тул зөвхөн түүндээ анхаарлаа хандуулж бусад зүйлсээс холдож амарч чаддаг. Мөн гольфийн спорт агаарт их явж алхдаг спорт учраас эрүүл мэндэд ч хэрэгтэй санагдсан.

Processed with VSCO with c1 preset

За энэ хоёрын ачаар ямар ч байсан 3 шалгалтаа өгчихлөө. Харин та нар минь яаж шалгалтандаа бэлдэж, хажуугаар нь толгойгоо амраадаг вэ?

Б.Мичидмаа.

Advertisements

2 thoughts on “Шалгалтанд бэлдэхийн хажуугаар толгойгоо хэрхэн амраах вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s