Хэрхэн ном унших дадалтай болох вэ?

Ном унш, ном унш л гээд байдаг яаж гэдгийг нь зааж өгөх хэрэгтэй байх, тийм үү? Би өмнө нь нэг их ном уншдаггүй байсан. Яагаад ч юм сонирхол төрдөггүй, номыг хонон өнжин уншдаг хүмүүсийг ойлгодоггүй байсан.

Арван жилд байхад уншиж дууссан номнуудаа солилцох номын өдөрлөг болдог  байлаа. Надад яг үнэнийг хэлэхэд уншсан ганцхан ном байсан нь “Нууц” гэдэг ном. Тэр номыг уншихыг хүссэн шалтгаан нь гэвэл өмнө нь баримтат киног нь үзэж байсантай холбоотой. Тэр үедээ тэдгээр хүмүүс шиг бодлын хүчээ буюу таталцлын хуулийг ашиглан хүссэн бүхнээ хийж бүтээдэг болохыг тулд тэр номыг судалхыг хүсэж байсан. Номын өдөрлөгийн үеэр тэр номоо “Twilight” киноны цуврал номоор сольсон ч ганц ч уншаагүй шүүгээндээ орхисон доо. Түүнээс хойш жижигхэн, сонирхолтой, адал явдалтай нэг номыг шимтэн шөнөжингөө уншиж байсан санагдаж байна.

Ингэж явсаар миний үеийнхэн ном их унших болж тэднийг дагаад ном уншмаар санагдаад байсан ч нэг л болж өгдөггүй байсан. Олон төрлийн номын гарчиг уншиж (уншхийг оролдож) байсан маань намайг ном унших дадалд ойртуулж өгсөн гэж боддог. Эдгээр оролдлогуудаа дүгнэж үзээд ном унших дадалтай болоход тань туслах зөвлөгөөг бэлдэн оруулж байна.

shutterstock_109511846

1. Ямар номонд сонирхолтойгоо нээж олох

  • Хамгийн эхэнд өөрийнхөө ямар сонирхолтойг олж нээх. Жишээ нь: хөл бөмбөг тоглох, зураг зурах. Тэдгээр сонирхлынхоо дагуу ном уншиж үзэх.
  • Хэрвээ нэг их сонирхол хөдлөхгүй бол ямар төрлийн кино үзэх дуртайгаа бодож олох. Жишээ нь: инээдмийн, адал явдалтай, аймшгийн, цуврал кино. Тэдгээр төрлийнхөө дагуу ном уншиж үзэх. Дуртай киноныхоо номыг ч уншиж болох юм.
  • Ямар мэргэжилтэй болохыг хүсдэгээ, юу мөрөөддөг талаараа бодох хэрэгтэй. Мэргэжилтэйгээ ойрхон эсвэл тэр мэргэжлийн дагуу амжилтад хүрсэн алдартнуудын амьдралын талаар ном уншиж үзэж болно.
  • Шүтдэг дуучин, тамирчин, алдартай хүмүүсийнхээ бичсэн номыг уншиж болох юм.
  • Өөрийгөө судалж үзэх хэрэгтэй. Ямар ааш зантай вэ? Найзуудын хүрээлэл ихтэй юу? Хэдэн настай вэ? зэргээс хамаарч зөвлөгөө, сургамжит нийтлэлүүд зэргийг авч уншиж болно.

685ee84c7f83f4d657bf19da95509e1e.jpg

2. Өөрийгөө шахаж уншихгүй байх. Дурлаж унших.

  • Өөрт чинь ямар ч сонирхолгүй ном унших нь таныг залхаахаас гадна бүр илүү ном унших хүсэлгүй болгоно. Дуртай номоо уншиж байсан ч хэсэг уншсаны дараа төвлөрч чадахаа байж, номоо ойлгохгүй болоод эхлэх үед түр завсарлага аваад цааш унших хэрэгтэй.
  • Зузаан, хэтэрхий жижигхэн үсэгтэй номнууд уншиж эхлэх нь сонирхлыг хурдан бууруулдаг тул анхлан уншигчид цуврал, зурагтай номуудаас эхлэхийг зөвлөе.

3. Өөртөө тухтай орчин бүрдүүлэх.

Аль болох хүн багатай, дуу чимээ бага, өрөөний агааржуулалт, температур, гэрэл таарсан байх хэрэгтэй.

4. Аялахдаа ном авч явах

Удаан онгоцны аялалд маш их уйддаг тул та ном уншихаас ч өөр аргагүй байдалд хүрэх болно. Онгоцонд нам гүм учраас сайн ч төвлөрч чадна.

5. Бэлгэнд ном авах талаар найз болон дотны хүмүүстээ эртхэн хэлж захих.

Та бэлгэнд өөртөө хэрэгтэй, өөрийнхөө уншихыг хүсэж байгаа номоо авбал юунаас ч илүү хэрэгтэй бөгөөд ямар ч байсан унших номтой болж байна гэсэн үг.

6. Номоо үргэлж нүдэнд ил харагдах газар тавь

Энэ арга танд их нөлөөлнө. Заримдаа хийх юмгүй үе гарахад номоо олж хараад л бага зэрэг уншаад цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болно

7. Унтахаасаа өмнө ном унших

Утас ширтэхгүйгээр ном унших нь тархийг амрааж нойрыг хүргэн унтахад бэлддэг байна.

8. Номыг эх хэл дээр нь унших

Орчуулгын номнууд дунд төгс орчуулсан ном ховор байдаг тул уг номны чимэг чухал үгсийг алга болгосон байдаг. Тиймээс номыг эх хэл дээр нь унших нь хэл сурахад ч хэрэг болно.

Блог уншигчдын маань санал болгох номнууд:

This slideshow requires JavaScript.

За ингээд бяцхан зөвлөгөөг минь уншиж сонирхсонд баярлалаа. Аливаа зүйлийг эхэлнэ гэдэг талд нь орсонтой адил гэдэг учир дараа нь гэж бүү хойш суугаарай. Хичээгээрээ амжилт!

Б.Мичидмаа

 

3 thoughts on “Хэрхэн ном унших дадалтай болох вэ?

  1. Хэдий чинээ ном уншина Төдий чинээ арвин туршлагатай болно гэдэг . Манай найзын бцxан зөвлөмжийг уншаад үзээрэй.

    Like

  2. Сайн байна уу? Нийтлэлийг чинь саяхнаас эхлэж уншдаг болсон. Их сонирхолтой уншаад л баймаар бас очиж амьдармаар санагдаж байна. Өөрөөс чинь хэдэн зөвлөгөө авч болох болов уу? Хариу өгвөл их баярлана шүү.🤗

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s